Всемирная организация здравоохранения (ВОЗ / WHO) · Publications

[Regional action plan for tobacco control in the Western Pacific (2020-2030): working towards a healthy, tobacco-free Region]

Всемирная организация здравоохранения
Открыть оригинал документа

Полный текст размещён на сайте публикующей организации. lawenc.com индексирует метаданные и ведёт на официальный источник.

Полный текст

Номхон далайн баруун бүсийн тамхины хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөө (2020-2030) Эрүүл, тамхигүй бүсийн төлөө

Номхон далайн баруун бүсийн тамхины хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөө (2020-2030) Эрүүл, тамхигүй бүсийн төлөө © Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2021 ISBN 978 92 9061 912 3 Зарим эрхийг хамгаалав. Энэ хэвлэмэл ажил нь Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 IGO licence (CC BY-NC-SA 3.0 IGO; https://creativecommons.org/licenses/by-nc-sa/3.0/igo) лицензийн хүрээнд хийгдсэн болно. Лицензийн нөхцөлд заасанчлан энэхүү хэвлэмэл ажлыг доорх зааврын дагуу зохих ёсоор иш татаж, худалдааны бус зорилгоор хувилж, түгээж, өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчилж болно. Энэ хэвлэмэл ажлыг ямар нэг хэлбэрээр ашиглахдаа тодорхой байгууллага, бараа буюу үйлчилгээг ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа мэтээр ойлгуулахыг хориглоно. ДЭМБ-ын логог ашиглахыг зөвшөөрөхгүй. Хэрэв энэ хэвлэмэл ажлыг өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчилсөн бол Та өөрийн ажилдаа ижил буюу Creative Commons байгууллагын өөр төстэй лиценз авах шаардлагатай. Энэ хэвлэмэл ажлыг орчуулсан бол зохих ёсоор иш татахын зэрэгцээ “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас энэхүү орчуулгыг хийж гүйцэтгээгүй болно. ДЭМБ энэхүү орчуулгын агуулга, үнэн зөв байдлыг хариуцахгүй. Англи эх хувилбар нь тохиролцсон, үнэн зөв хувилбар болно” гэсэн мэдэгдэлтэйгээр хэвлэнэ. Лицензийн хүрээнд гарсан аливаа маргааныг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын маргаан шийдвэрлэх дүрмийн дагуу шийдвэрлэнэ (http://www.wipo.int/amc/en/mediation/rules). Иш татах заавар. Regional action plan for tobacco control in the Western Pacific (2020-2030): working towards a healthy, tobacco-free Region. Manila, Philippines, World Health Organization Regional Office for the Western Pacific. 2020. Лиценз: CC BY-NC-SA 3.0 IGO. Хэвлэлийн каталогийн мэдээ. 1. Tobacco use - prevention and control. 2. Tobacco use cessation. 3. Smoking cessation. 4. Smoking prevention. 5. Health priorities. 6. Organizational Зорилтs. 7. Regional health planning. I. World Health Organization Regional Office for the Western Pacific. (NLM ангилал: WM 290). Борлуулалт, эрх, лиценз. ДЭМБ-ын хэвлэлийг хэрхэн худалдан авах талаар http://apps.who.int/bookorders вэбсайтаас харна уу. Худалдааны зорилгоор ашиглах хүсэлт гаргах, эрх болон лицензтэй холбоотой аливаа асуудлаар http://www.who.int/about/licensing вэбсайтад хандана уу. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэвлэлийг олшруулах зөвшөөрлийг дараах хаягаар гаргана: Publications Office, World Health Organization, Regional Office for the Western Pacific, P.O. Box 2932, 1000, Manila, Philippines, Факс (632) 521-1036, имейл: wpropuballstaff@who.int. Гуравдагч этгээдийн материал. Энэ хэвлэмэл ажилд гуравдагч этгээдээс хуулбарлан авч ашигласан хүснэгт, зураг, дүрслэл зэрэг материалыг ашиглахыг хүсвэл ийнхүү ашиглахад зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах шаардлагатай эсэхийг тодорхойлж, зөвшөөрөл авах нь Таны үүрэг болно. Энэ хэвлэмэл ажилд ашигласан гуравдагч этгээдийн эзэмшдэг аливаа материалын эрхийг зөрчсөнтэй холбоотой маргааныг ийнхүү зөрчсөн этгээд дангаараа бүрэн хариуцна. Ерөнхий мэдэгдэл. Энэхүү хэвлэмэл ажлын агуулга нь аливаа улс, газар, хот, бүс нутгийн эрх зүйн байдал, хил хязгаарын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэл баримтлалын илэрхийлэл болохгүй. Газрын зураг дээрх тэмдэглэгээ нь хил хязгаарын ойролцоо илэрхийлэл болно. Энэхүү хэвлэлд тодорхой компани, үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг дурьдсан нь энэхүү бүтээгдэхүүнийг ДЭМБ- аас зөвлөмж болгосон эсхүл бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс илүүд үзсэн гэсэн үг биш. Хэвлэлд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээгдэхүүний нэрийн эхний үсгийг томоор бичсэн болно. Энэхүү хэвлэлд байгаа мэдээллийг баталгаажуулах боломжтой бүхий л арга хэмжээг ДЭМБ-ын зүгээс авсан болно. Гэхдээ алдаа мадаг байхгүй гэх баталгаа өгөх боломжгүй. Энэхүү хэвлэл дэх мэдээллийг хэрхэн тайлбарлаж, ашиглах нь уншигчийн хариуцлага бөгөөд түүний хэрэглээнээс үүдсэн аливаа хохирлын хариуцлагыг ДЭМБ хүлээхгүй. Фото зургийн эх сурвалж: Хавтас: ©ДЭМБ/Ю. Шимизу, дунд эгнээний дээд талын зураг: © ДЭМБ/Ж.Зак, баруун доод талын зураг: ©ДЭМБ Нүүр 1: © ДЭМБ; нүүр 12: ©ДЭМБ/Ж.Зак; нүүр 13: ©ДЭМБ /К. Айшнер; нүүр 52: ©ДЭМБ/Ю. Шимизу Англи хэлнээс орчуулсан: С.Төгсдэлгэр Хянан тохиолдуулсан: С.Болормаа Энэхүү хэвлэлийг Эрүүл мэндийн яамны дотоод албан хэрэгцээнд зориулан хэвлэсэн бөгөөд хувилан тараахыг хориглоно. “Би Си Ай” ХХК-д хэвлэв. ГАРЧИГ Товчилсон үгийн жагсаалт......................................................................................................................................................................................................................................................................................iv Өмнөх үг ...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................v Хураангуй ...................................................................................................................................................................................................................................................................................................................................................................vi 1. ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ ....................................................................................................................................................................................................................................1 2. АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛГО, ЗОРИЛТОТ ТҮВШИН ............................................................................13 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ Стратегийн чиглэл 1. Холбогдох бүх бодлогод тамхины хяналтын асуудлыг тэргүүлэх чиглэл болгох ...........................................................................................................................................................................................................................................................................................................................14 Стратегийн чиглэл 2. Тамхины хяналтын арга хэмжээ, үүнд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенци болон түүнийг хэрэгжүүлэх удирдамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх ...............................................................................................................................................................................................................................................................................................................................23 Стратегийн чиглэл 3. Тамхины хяналтын шинэ сорилтуудад бэлэн байдлыг хангах ......................................................................................42 Стратегийн чиглэл 4. Тамхины хяналтыг төрийн бүх салбар, бүх нийтийн үйл хэрэг болгох ................................................................52 4. БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ҮНЭЛЭХ ТАЛААР ..................................................................................................................................................................................................................58 НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР .....................................................................................................................................................................................................................................................................................59 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ iv ТОВЧИЛСОН ҮГИЙН Ж АГСА А ЛТ ЭНДС Электрон никотин дамжуулах систем (үүнд электрон тамхи буюу вейп хамаарна) ЭНБДС Электрон никотин бус бодис дамжуулах систем (үүнэлектрон тамхи буюу вейп хамаарна) ДС2025 Тамхины хяналтыг эрчимжүүлэх дэлхийн стратеги: ДЭМБ-ын ТХСК-ийг хэрэгжүүлэх замаар тогтвортой хөгжлийг урагшлуулах (2019–2025) ХТБ Халаадаг тамхин бүтээгдэхүүн ХБӨ Халдварт бус өвчин ТББ Төрийн бус байгууллага НОЭ Никотин орлуулах эмчилгээ ТХЗ Тогтвортой хөгжлийн зорилт ТЗСДИТҮА Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагаа БНЭМХ ДЭМБ ТХСК Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Тамхины хяналтын суурь конвенци vӨМНӨХ ҮГ Хурдан хувьсан өөрчлөгдөж буй Номхон далайн баруун бүсэд тамхины хэрэглээ эрүүл мэндийн сорилт хэвээр байна. Тус бүсэд минут тутамд таван хүн тамхины шалтгаант өвчний улмаас амь насаа алдаж байна. Дэлхийн тамхичдын гуравны нэг нь Номхон далайн баруун бүсэд оршин суудаг. Эдгээр 388 сая тамхичнаас гадна олон сая тамхи татдаггүй хүн тамхины шалтгаант өвчин, цаг бус эндэгдэлд нэрвэгдэх эрсдэлтэй байна. Тамхины хэрэглээ нь халдварт бус өвчний эпидемийг өдөөж, ид хөдөлмөрийн насны хүн амд үзүүлж буй нөлөөлөл нь нийгэм-эдийн засгийн асар их хохирол учруулж, бүсийн болон үндэсний хөгжлийг саатуулж байна. Түүнчлэн байгаль орчныг сүйтгэж, экологийн тэнцвэр алдагдуулж байна. Хамгийн эрүүл, аюулгүй бүс нутаг болох нэгдмэл алсын харааг тодорхойлохдоо гишүүн орнууд тамхины хяналтыг гол анхаарах асуудал хэмээн тодорхойлсон. Ийм ч учраас миний бие одоо болон залгамж үеийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд тамхины хяналтыг тэргүүлэх чиглэл болгох чин эрмэлзэл дүүрэн байна. Номхон далайн баруун бүс тамхины хяналтын чиглэлээр бахдам амжилтын эзэн билээ. Бүх гишүүн орнууд нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэн цорын ганц бүс нутаг нь Номхон далайн баруун бүс юм. Конвенцийн хэрэгжилтийг хангах бидний хүчин чармайлт тамхины эпидемийн давалгааг зогсооход тус дөхөм болсныг тамхины хэрэглээний тархалт буурч байгаагаас харж болно. Гэсэн хэдий ч тархалт буурах хурд 2030 он гэхэд насанд хүрэгчдийн дунд тамхины хэрэглээг 30 хувиар бууруулах дэлхийн зорилтод хүрэхэд хангалтгүй байна. Үүний зэрэгцээ халаадаг тамхин бүтээгдэхүүн, электрон тамхи мэтийн шинэ бүтээгдэхүүнүүд тамхи татдаггүй хүмүүсийг асар аюултай байж болох бүтээгдэхүүнд донтуулж байна. Бид өвчлөл, цаг бус эндэгдлийн сэргийлж болох энэхүү томоохон шалтгаантай тэмцэх, бүсийн залуучуудыг хамгаалах хүчин чармайлтаа эрчимжүүлэх шаардлагатай гэдэг нь туйлын тодорхой юм. Тамхины шалтгаант өвчнөөс нэг хүнийг хамгаалж чадвал нэг амь нас аварч, нэг гэр бүлийг хайртай хүнээсээ хагацах зовлонгоос ангижруулж чадлаа гэсэн үг. Бүсийн үйл ажиллагааны 10 жилийн энэхүү төлөвлөгөө нь гишүүн орнууд, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, бусад хамтрагч тал, шинжээчид болон ДЭМБ-ын хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд тамхины эпидемийн эсрэг эрчимтэй арга хэмжээ хэрэгжүүлэх замын зураг юм. Тамхины хяналтын уламжлалт арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ тамхины хяналтыг холбогдох бүх бодлогод тусгах, төрийн бүх салбар, бүх нийтийн үйл хэрэг болгох, инновацийг ашиглах замаар залуучуудыг шинээр гарч буй тамхин бүтээгдэхүүнээс хамгаалах хэрэгцээ шаардлагыг харгалзан стратегийн 4 чиглэлийг тодорхойлсон болно. Хурдацтай өөрчлөлтийн үед бид тулгуур асуудалд анхаарах ёстой. Тэгвэл тамхины хяналт нь эрүүл мэнд, хөгжлийн тулгуур асуудал мөн. Бүсийн үйл ажиллагааны энэхүү төлөвлөгөө нь тамхины хяналтаар дамжуулан эрүүл мэндийг өөрчлөх арга замыг зааж өгч байна. Ирээдүйгээ хамгаалж, Номхон далайн баруун бүсийг эрүүл, тамхигүй болгохын төлөө хатран ажиллацгаая. Доктор Такеши Касай Бүсийн захирал НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ vi Х УРА АНГ УЙ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүс (НДББ) асар олон янз хэдий ч бүсийн бүх 37 улс, газар нутаг нь тамхины хэрэглээтэй холбоотой эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн дарамттай нүүр тулсаар байна. Халдварт бус өвчин (ХБӨ) хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, тус бүс нутаг дахь цаг бус эндэгдлийн 86 орчим хувь нь ХБӨ-тэй холбоотой байна. Тамхи нь ХБӨ-ний эпидемийг хөдөлгөгч томоохон хүч юм. НДББ-д дэлхийн нийт тамхичдын гуравны нэг буюу 388 сая гаруй тамхичид оршин суудаг. Эдгээрийн дор хаяж тал нь тамхины хэрэглээнээсээ болж нас барна. Бүгд тамхины шалтгаант өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй. Нийт хүн ам, нэн ялангуяа хөдөлмөрийн насны хүн амын эрүүл мэндэд тамхины үзүүлж буй нөлөөллөөс хамаарч эрүүл мэндийн зардал эрс нэмэгдэж, эрүүл мэндийн тогтолцоонд асар их ачаалал үзүүлдэг. Тамхины шалтгаант өвчлөлтэй холбоотой эрүүл мэндийн зардал дээр хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, цаг бус эндэгдэлтэй холбоотой бүтээмжийн алдагдал нэмэгддэг. Тамхины хэрэглээ нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, улмаар үндэсний хэмжээнд ядуурал нэмэгдэж, ядуурлын нөлөөлөл нь тамхичдын гэр бүлд ч гэсэн мэдрэгдэнэ. Энэ утгаараа тамхины хяналтад хөрөнгө оруулах нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, ХБӨ-ний эпидемитэй тэмцэхэд асар чухал юм. НДББ-ийн бүх улс орон ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенц (ТХСК)-ийг соёрхон баталсан, мөн ТХСК-ийн хэрэгжилтийг хангах асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ) болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд оруулахыг дэмжиж идэвхитэй үйл ажиллагаа явуулснаас харахад тус бүсийн улс орон, газар нутгууд тамхины хяналтыг сайжруулахад онцгой анхаардаг нь тодорхой юм. Үүний ачаар тамхины хэрэглээний хамгийн түгээмэл хэлбэр болох тамхи татах явдал НДББ-д багасч байна. Гэсэн хэдий ч тархалт буурах хурд 2025 он гэхэд тамхины хэрэглээг 2010 оны суурь үзүүлэлтээс 30 хувиар бууруулах ХБӨ-ний сайн дурын зорилтод хүрэхэд хангалтгүй байна. ДЭМБ-ын ТХСК бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа ба тамхины хяналттай холбоотой шинэ сорилтууд тасралтгүй гарч ирсээр байна. Халаадаг тамхин бүтээгдэхүүн (ХТБ) зэрэг шинэ бүтээгдэхүүн; электрон никотин дамжуулах систем (ЭНДС), электрон никотин бус бодис дамжуулах систем (ЭНБДС)-ийн өсөн нэмэгдэж буй борлуулалт ба хэрэглээ; тамхи үйлдвэрлэгчид өөрийн үйлдвэрлэлийг хор хөнөөл бууруулахын төлөө тэмцэгчдийн дүрээр таниулж, тамхины хяналтын болон нийгмийн эрүүл мэндийн идэвхитнүүдийн дунд эргэлзээ төрүүлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлт зэрэг эрүүл мэндэд vii ХУРААНГУЙ учирч буй шинэ аюулын эсрэг төрөөс болон бусад хамтрагч талуудын зүгээс үр дүнтэй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тамхины хяналтын чиглэлээр ахиц дэвшил гаргахад тамхи үйлдвэрлэгчид ихээхэн саад бэрхшээл учруулсаар байна. Тамхины эпидемийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж буй өнөө үед бүсийн улс орон, газар нутгууд ДЭМБ-ын ТХСК-ийг хэрэгжүүлэхээс алхам урагшилж, шинээр гарч ирж буй сорилтыг инноваци, технологийн тусламжтай даван туулж, тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөллийг үр дүнтэй эсэргүүцэх шаардлагатай байна. Энэхүү НДББ-ийн тамхины хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөө (2020–2030) нь тус бүс нутагт 1990 оноос хойш хэрэгжүүлж буй 9 дэх тамхины хяналтын төлөвлөгөө юм. Уг төлөвлөгөөг бүсийн улс орон, газар нутаг, тамхины хяналтын чиглэлээр хамтран ажилладаг байгууллага, түншүүдтэй зөвшилцөх замаар боловсруулсан байна. Төлөвлөгөөнд дараах 4 стратегийн чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд: (1) холбогдох бүх бодлогод тамхины хяналтын асуудлыг тэргүүлэх чиглэл болгох; (2) тамхины хяналтын арга хэмжээ, үүнд ДЭМБ-ын ТХСК болон түүнийг хэрэгжүүлэх удирдамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх; (3) тамхины хяналтын шинэ сорилтуудад бэлэн байдлыг хангах; (4) тамхины хяналтыг төрийн бүх салбар, бүх нийгмийн үйл хэрэг болгох. Бүсийн төлөвлөгөөг боловсруулахдаа ДЭМБ-ын ТХСК, түүнийг хэрэгжүүлэх удирдамжууд, эрүүл мэндтэй холбоотой ТХЗ, дэлхийн ХБӨ-ний сайн дурын зорилтууд болон ДЭМБ-ын ТХСК-ийн Оролцогч талуудын 8 дугаар бага хурлаар баталсан Тамхины хяналтыг эрчимжүүлэх дэлхийн стратегитай нийцүүлэхэд анхаарсан болно. Уг төлөвлөгөөг бүсийн өмнөх буюу 2015–2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулсан. Бүсийн хэмжээнд тамхины хяналтын чиглэлээр гарсан ахиц дэвшил болон өөрчлөгдөн хувьсаж буй тулгамдсан асуудал, сорилтыг харгалзан шинэ төлөвлөгөөнд үйл ажиллагааны стратегийн чиглэлийг шинэчлэн тодорхойлсон байна. ДЭМБ-ын ТХСК-ийг бүрэн хэрэгжүүлэх асуудал чухал хэвээр байгаа хэдий ч бүсийн чадавхи, нөөцийн боломжийг харгалзан зарим үр ашигтай арга хэмжээг нэн түрүүнд хэрэгжүүлж, бусад арга хэмжээний үр дүнтэй хэрэгжилтийг хангахад анхаарах шаардлагатай байна. Бүсийн үйл ажиллагааны шинэ төлөвлөгөө нь НДББ-д дэлхийн тамхины хяналтын зорилгыг хэрэгжүүлэх, эрүүл мэнд, урт наслалт, хөгжил цэцэглэлтэд учирч буй нийтлэг аюулыг зайлуулахад бүсийн улс орон, газар нутгуудад тус дөхөм болох стратегийн арга хэмжээний шинэчилсэн, илүү тодорхой замын зураг болж байна. viii НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 1 Холбогдох бүх бодлогод тамхины хяналтын асуудлыг тэргүүлэх чиглэл болгох Зорилт 1.1 Тамхины хяналтыг үндэсний хөгжлийн бодлого, холбогдох бусад үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого, хууль, тогтоомжид тэргүүлэх чиглэл болгох Зорилт 1.2 Стратегийн харилцаа холбоог ашиглаж, тамхины хяналтыг бусад бодлогод тусгах талаар олон нийтийн дэмжлэгийг бий болгох Зорилт 1.3 Тамхины хяналт болон ЭНДС/ЭНБДС-ийг хянах арга хэмжээг дэмжихэд чиглэсэн салбар хоорондын тандалт, нотолгоонд суурилсан судалгааг бэхжүүлэх СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 Тамхины хяналтын арга хэмжээ, үүнд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенци болон түүнийг хэрэгжүүлэх удирдамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх Зорилт 2.1 Тамхины хяналтын арга хэмжээ, үүнд мөн ДЭМБ-ын ТХСК болон түүний удирдамжуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэсний чадавхи, дэд бүтцийг бэхжүүлэх Зорилт 2.2 Тамхины хяналтын бодлого болон үндэсний хүчин чармайлтыг тамхи үйлдвэрлэгчийн ашиг сонирхлоос хамгаалах (ДЭМБ-ын ТХСК 5.3 дугаар зүйл) Зорилт 2.3 Тамхи худалдан авах боломж, хэрэглээг бууруулахад чиглэсэн үнэ ба татварын бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх (ДЭМБ-ын ТХСК 6 дугаар зүйл) Зорилт 2.4 Хүн амыг тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс хамгаалах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх (ДЭМБ-ын ТХСК 8 дугаар зүйл) Зорилт 2.5 Тамхины хайрцаг, сав, баглаа, боодол, шошгоны үр нөлөөтэй бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх (ДЭМБ-ын ТХСК 11 дүгээр зүйл) Зорилт 2.6 Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх (ДЭМБ-ын ТХСК 13 дугаар зүйл) Зорилт 2.7 Тамхины хяналтын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэх СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 3 Тамхины хяналтын шинэ сорилтуудад бэлэн байдлыг хангах Зорилт 3.1 Хүчин төгөлдөр зохицуулалтын механизмыг бэхжүүлэх зэргээр ЭНДС/ЭНБДС болон шинэ тамхин бүтээгдэхүүнийг хориглох буюу зохицуулах, шаардлагатай судалгаа хийх – Зорилт 3.1А Хүчин төгөлдөр зохицуулалтын механизмыг бэхжүүлэх зэргээр ЭНДС/ЭНБДС-ийг хориглох буюу зохицуулах – Зорилт 3.1Б Хүчин төгөлдөр зохицуулалтын механизмыг бэхжүүлэх зэргээр шинэ тамхин бүтээгдэхүүн, тухайлбал ХТБ-ийг хориглох буюу зохицуулах Зорилт 3.2 Тамхины хяналтын шинэ сорилтуудыг даван туулах шинэлэг арга зам боловсруулах СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 4 Тамхины хяналтыг төрийн бүх салбар, бүх нийтийн үйл хэрэг болгох Зорилт 4.1 Тамхины хяналтад эрүүл мэндийн болон бусад салбарыг татан оролцуулж, төрийн бүх салбарын үйл хэрэг болгох Зорилт 4.2 Тамхины хяналтад орон нутгийн засаг захиргааг татан оролцуулах Зорилт 4.3 Тамхины хяналтыг хөхиүлэн дэмжихэд иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, эрүүл мэндийн болон бусад мэргэжилтнүүд, олон нийтийн бүлгүүдийг татан оролцуулж, эрх мэдэлжүүлэх 11. ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ 1. НДББ-д тамхины хяналтын хүчтэй стратеги яагаад хэрэгтэй вэ? Тамхины хэрэглээ нь ХБӨ-ний эпидемийн томоохон эрсдэлт хүчин зүйл мөн ХБӨ нь НДББ-ийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд цаг бус эндэгдлийн 86 орчим хувь нь ХБӨ-ний шалтгаантай байна. Тамхины хэрэглээ нь ХБӨ-ний эпидемийг өдөөгч томоохон хүчин зүйл бөгөөд зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын архаг өвчин, чихрийн шижин зэрэг түгээмэл ХБӨ-ний шалтгаан болдог буюу явцыг нь даамжруулдаг байна. Тамхины хэрэглээ нь бүх түгээмэл ХБӨ-ний нийтлэг эрсдэлт хүчин зүйл юм. Тамхины хэрэглээ нь эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хөгжилд хөнөөлтэй Тамхины хэрэглээ нь эрүүл мэнд, эдийн засгийн өсөлтөд учирч буй ноцтой аюул юм. Дэлхийд жил тутам 8 сая гаруй хүн тамхины хэрэглээ болон дам тамхидалтын улмаас нас барж байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны (30–69 нас) хүн ам эзэлж байна.1 1 ДЭМБ-ын дэлхийн тамхины эпидемийн тайлан, 2019: тамхины хэрэглээ, сэргийлэлтийн бодлогын хяналт-шинжилгээ. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2019. 2НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ Дэлхийн нийт тамхичдын 1/3 буюу 388 сая гаруй тамхичид НДББ-д оршин суудаг ба бүгд тамхины шалтгаант өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байна. Эдгээрийн дор хаяж тал нь тамхины хэрэглээнээсээ болж нас барна. Нийт болон хөдөлмөрийн насны хүн амын эрүүл мэндэд тамхины үзүүлж буй хор хөнөөл нь эрүүл мэндийн тогтолцоонд ихээхэн ачаалал үүсгэж байна. 2012 онд тамхины шалтгаант өвчлөлтэй холбоотой эрүүл мэндийн нийт зардал 422 тэрбум ам.доллар буюу дэлхийн эрүүл мэндийн нийт зардлын 5.7%, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1.8%-тай тэнцэж байна.2 Тамхины шалтгаант өвчний эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой зардлаас гадна хөдөлмөрийн насны хүмүүсийн хөдөлмөрийн чадвар алдалт, цаг бус эндэгдлээс улбаалсан бүтээмжийн алдагдал их байна. Тамхины хэрэглээтэй холбоотой дэлхийн эдийн засгийн алдагдал жилд 1.4 их наяд ам.доллар байна. Энэхүү алдагдлын дийлэнхийг нийт тамхичдын 80% оршин суудаг хөгжиж буй улс орнууд үүрдэг.3 Тамхи байгаль орчинд хор учруулдаг Тамхины тариалалт, боловсруулалт, үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээ, хог хаягдал нь байгаль орчин болон тогтвортой хөдөө аж ахуйд асар хортой нөлөөлөл үзүүлж байна.4 Тамхины хог хаягдал нь экологийн тэнцвэрийг алдагдуулж, уур амьсгалын өөрчлөлтийг даамжруулдаг. Янжуур тамхи болон бусад тамхин бүтээгдэхүүний соруул, сав, баглаа, боодол зэрэг тамхинаас өөр бүрэлдэхүүн хэсэг нь хог хаягдал болж, байгаль орчин, үүнд мөн далай тэнгисд хорт нөлөөлөл үзүүлдэг. ЭНДС/ЭНБДС болон ХТБ5 зэрэг шинэ тамхин бүтээгдэхүүн нь хуванцар буюу хорт бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд эдгээр нь байгаль орчинд мөн л хорт нөлөөлөл үзүүлдэг байна. 2 Goodchild M, Nargis N, d’Espaignet E. Global economic cost of smoking-attributable diseases. Tob Control. 2018; 27:58–64. https://tobaccocontrol.bmj.com/content/27/1/58 (ДЭМБ-ын ТХСК тогтвортой хөгжлийн хурдасгагч болох тухай НҮБ-ын ХХ-ДЭМБ-ын ТХСК-ийн нарийн бичгийн даргын газрын 2017 оны хэвлэлд иш татсанаар авав). 3 Үндэсний хавдрын хүрээлэн ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллага. Тамхи ба тамхины хяналтын эдийн засаг. Үндэсний хавдрын хүрээлэнгийн Тамхины хяналтын нэг сэдэвт зохиол 21. Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн хэвлэл № 16-CA-8029A. Бетесда, Мэрилэнд: АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний газар, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, Үндэсний хавдрын хүрээлэн; Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2016. 4 Zafeiridou M, Hopkinson NS, Voulvoulis N. Cigarette smoking: an assessment of tobacco’s global environmental footprint across its entire supply chain, and policy strategies to reduce it. WHO FCTC Global Studies Series. Geneva: World Health Organization; 2018 (https://www.who.int/fctc/ publications/ WHO-FCTC-Enviroment-Cigarette-smoking.pdf). 5 Нэр томъёоны тайлбараас ЭНДС, ЭНБДС, ХТБ-ний тодорхойлолтыг харна уу. Энэхүү бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгмөр ойлгох үүднээс төлөвлөгөөнд ашигласан “тамхи”, “тамхин бүтээгдэхүүн” гэдэгт уламжлалт тамхин бүтээгдэхүүнээс гадна шинэ тамхин бүтээгдэхүүн, ХТБ-ийг хамруулж ойлгоно. Түүнчлэн бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дараах зорилтын хүрээнд дэвшүүлсэн арга хэмжээ, бодлогын хувилбар, шалгуур үзүүлэлтийг харна уу. Үүнд: (i) ЭНДС/ЭНБДС-ийн талаар Зорилт 3.1А (ii) ХТБ зэрэг шинэ тамхин бүтээгдэхүүний талаар Зорилт 3.1Б 31. ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ Тамхины хэрэглээ ядуурлыг даамжруулдаг Тамхины хэрэглээ нь үндэсний түвшинд эдийн засгийн өсөлтийг удаашруулж, ядуурлыг даамжруулахад хувь нэмэр болдог. Энэхүү нөлөөлөл нь гэр бүлгийн түвшинд мөн мэдрэгддэг байна. Тамхины хэрэглээ нь ядуучуудын дунд түгээмэл байдаг тул хүн амын энэ бүлэг тамхины шалтгаант өвчин, цаг бус эндэгдэлд онцгой ихээр өртдөг. Нэн ялангуяа өрхийн тэжээгч тамхины шалтгаант өвчний улмаас цаг бусаар эндэх нь ядуу өрхийн орлогод урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг байна.6 Тамхины хэрэглээ нь хүнсний баталгаат байдал, боловсролд сөргөөр нөлөөлж, улмаар ядуурлыг даамжруулдаг байна. Зарим бага орлоготой улсын хамгийн ядуу өрхүүд орлогынхоо 10 гаруй хувийг тамхинд зарцуулдгийг хэд хэдэн судалгаагаар тогтоожээ. Ийнхүү тамхи худалдан авахад хөрөнгө зарцуулах нь хүнс, эрүүл мэнд, боловсрол зэрэг амин чухал бусад зардлыг танахад хүргэж байна.7 Тамхины үр дүнтэй хяналт эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулах, ХБӨ-ний эпидемитэй тэмцэхэд зайлшгүй шаардлагатай Тамхины хяналтад хөрөнгө оруулах нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, ХБӨ-ний эпидемитэй тэмцэхэд чухал нөлөөтэй. НДББ-д ДЭМБ-ын бусад бүстэй харьцуулахад хамгийн олон тамхичид оршин суудаг тул тус бүс нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад тамхины хяналтын стратеги асар чухал юм. ДЭМБ-ын ТХСК-ийг бүрэн хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн нөхцөл мөн хэмээн ТХЗ-д хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн ХБӨ-ний асуудлаарх НҮБ-ын өндөр хэмжээний уулзалтуудын үеэр баталсан улс төрийн тунхаглалуудад тамхин бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх нь ХБӨ-өөс сэргийлэхэд үр дүнтэй болохыг цохон тэмдэглэж, засгийн газруудад ДЭМБ-ын ТХСК-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг уриалжээ. Татварын арга хэмжээ хэрэгжүүлэх замаар тамхины үнийг нэмэх нь хэрэглээг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, үүнд тамхины хяналтын буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох арга хэмжээг санхүүжүүлэх орлогын эх үүсвэр бий болгох давхар үр өгөөжтэй. Эрүүл 6 Энэхүү баримт бичгийн зүүлт тайлбар 3-ын Бүлэг 16, х. 578-с дэлгэрүүлнэ үү. Мөн дараах тайланг харна уу: Хятадын төлж чадахгүй нэхэмжлэл: Хятадын тамхины эпидемийн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн өртөг. Манила: ДЭМБ-ын НДББ; 2017 (http://www.wpro.who.int/china/ publications/2017_china_tobacco_control_report_en_web_final.pdf) 7 Тамхигүй дэлхий санаачилга [вэб хуудас]. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (https:// www.who.int/tobacco/publications/economics/syst_rev_tobacco_poverty/en). 4НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох нь эрүүл мэндийн ТХЗ-ыг хэрэгжүүлэх амин чухал арга зам бөгөөд ХБӨ-тэй тэмцэх үндэс суурь юм. Тамхины хяналтын хүрээнд тамхины татварыг нэмэгдүүлж, төсвийн нэмэлт орлого бий болгосноор нийгэм-эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, улмаар зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх хүнд хүртээмжтэй болгох боломжтой. Түүнчлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний багцад тамхинаас гарах тухай зөвлөгөө өгөх үйлчилгээг оруулснаар тамхины татвараар санхүүжиж буй нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн эрүүл мэндийн үр нөлөөг сайжруулж болно. Дэлхий нийт арга хэмжээ авч байна ДЭМБ-ын ТХСК-ийг 2003 онд Дэлхийн эрүүл мэндийн 56 дугаар чуулганаас баталж, 2005 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. НДББ нь ДЭМБ-ын ТХСК-ийг бүсийн улс орнууд 100% соёрхон баталсан анхны бөгөөд өнөөдрийг хүртэл цор ганц бүс нутаг болж байна. 2011 оны 9 дүгээр сард ХБӨ-өөс сэргийлэх, хянах асуудлаарх НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний уулзалтын улс төрийн тунхаглалыг баталсан.8 Энэ чухал баримт бичигт ХБӨ-ний эпидемийг хязгаарлахад тамхины хяналт чухал болохыг тэмдэглээд, гишүүн орнуудад ДЭМБ-ын ТХСК-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг уриалжээ. 2013 оны 5 дугаар сард Дэлхийн эрүүл мэндийн 66 дугаар чуулганаас ХБӨ-ний сэргийлэлт, хяналтын дэлхийн хяналт- шинжилгээний хүрээг сайн дурын зорилтуудын хамтаар баталсны дотор 2025 он гэхэд 15 ба түүнээс дээш насны хүн амын дунд тамхины хэрэглээний тархалтыг 30 хувиар бууруулах зорилт багтсан байна. 2014 оны 7 дугаар сард хуралдсан ХБӨ-ний асуудлаарх НҮБ-ын өндөр хэмжээний 2 дугаар хурлаар гишүүн орнууд хугацаатай дараах амлалтыг авсан байна. Үүнд: (1) ХБӨ-тэй холбоотой үндэсний зорилтуудыг тодорхойлох; (2) ХБӨ-тэй тэмцэх үндэсний салбар хоорондын бодлого, төлөвлөгөө боловсруулах; (3) ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйл, үүнд мөн тамхины хэрэглээг бууруулах; (4) эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх. 2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын гишүүн орнууд 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг баталсан байна. Үүнд тамхины хяналттай холбоотой тодорхой зорилт дэвшүүлсэн нь ТХЗ 3.а буюу бүх улсад ДЭМБ-ын ТХСК-ийн хэрэгжилтийг бэхжүүлэх зорилт юм. Ийнхүү дэлхийн хөгжлийн түншүүд тамхины хяналт нь эрүүл мэнд төдийгүй нийгэм-эдийн засгийн өсөлт болон байгаль 8 ХБӨ-өөс сэргийлэх, хянах асуудлаарх НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний уулзалтын улс төрийн тунхаглал. Ерөнхий ассамблейн тогтоолууд. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар хурал, 2011 оны 9 дүгээр сар (A/66/L.1; https://www.un.org/ga/search/viewm_ doc. asp?symbol=a/66/l.1). 51. ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ орчны тогтвортой байдалд чухал болохыг анх удаа хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү үзэл санааг 2015 оны Хөгжлийн санхүүжилтийн олон улсын 3 дугаар чуулганы Аддис Абебагийн үйл ажиллагааны хөтөлбөрт9 дахин баталгаажуулж, тамхины үнэ, татварын арга хэмжээ нь тамхины хэрэглээ, түүнтэй холбоотой эрүүл мэндийн зардлыг бууруулж, хөгжлийн санаачилгыг санхүүжүүлэх төсвийн орлогыг нэмэгдүүлэх гол стратеги гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрт ДЭМБ-ын ТХСК-ийн оролцогч талуудад конвенцийн хэрэгжилтийг болон олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, хөрөнгө дайчлах дэмжлэгийн механизмыг бэхжүүлэхийг уриалжээ. Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сард хуралдсан ДЭМБ-ын ТХСК-ийн оролцогч талуудын 7 дугаар хурлаас “НҮБ-ын хөгжлийн туслалцааны хүрээг боловсруулахдаа үндэсний тэргүүлэх чиглэлд ДЭМБ-ын ТХСК-ийг хэрэгжүүлэх асуудлыг оруулж, улмаар уг асуудлыг ТХЗ-ыг хэрэгжүүлэх үндэсний хүчин чармайлтын бүрэлдэхүүн хэсэг болгох”-ын ач холбогдлыг цохон тэмдэглэсэн байна.10 2018 оны 9 дүгээр сард хуралдсан ХБӨ-ний асуудлаарх НҮБ-ын өндөр хэмжээний 3 дугаар хурлаас ХБӨ-ийг бууруулах талаар гарч буй ахиц дэвшил нь 2030 он гэхэд холбогдох ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд хангалтгүй байгааг тэмдэглэсэн байна. Гишүүн орнууд ДЭМБ-ын ТХСК-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх амлалтаа дахин баталгаажуулж, 2018 оны ХБӨ-өөс сэргийлэх, хянах асуудлаарх НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний 3 дугаар уулзалтын улс төрийн тунхаглалд11 туссан арга хэмжээг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна. Тухайлбал: ДЭМБ-ын ТХСК-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх; эрүүл мэндийг бүх бодлогод тусгах замаар бодлогын уялдааг сайжруулах; бодлогын, хууль зүйн болон зохицуулалтын арга хэмжээ хэрэгжүүлэх; иргэний нийгмийг татан оролцуулах; ХБӨ-ний сэргийлэлт, хяналтад хөрөнгө оруулалт татах харилцаа холбооны стратеги хэрэгжүүлэх. 2018 оны 10 дугаар сард ДЭМБ-ын ТХСК-ийн оролцогч талуудын 8 дугаар бага хурлаас конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.12 Тамхины хяналтыг эрчимжүүлэх дэлхийн стратеги 9 Хөгжлийн санхүүжилтийн олон улсын 3 дугаар чуулганы Аддис Абебагийн үйл ажиллагааны хөтөлбөр. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дүгээр хурал, 2015 оны 7 дугаар сар (A/RES/69/313; http://www.un.org/ga/ search/view_ doc.asp?symbol=A/RES/69/313&Lang=E). 10 Тамхины хэрэглээг бууруулах тухай ХБӨ-ний дэлхийн зорилтыг хэрэгжүүлэх асуудалд Оролцогч талуудын бага хурлын оруулах хувь нэмэр. Шийдвэр. ДЭМБ-ын ТХСК-ийн Оролцогч талуудын 7 дугаар бага хурал, 2016 оны 11 дүгээр сар (FCTC/COP/7(27); https://www.who.int/fctc/cop/cop7/ FCTC_COP7(27)_EN.pdf). 11 ХБӨ-өөс сэргийлэх, хянах асуудлаарх НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр түвшний 3 дугаар уулзалтын улс төрийн тунхаглал. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар хурал, 2018 оны 10 дугаар сар (A/73/L.2). 12 Зохицуулалт, хамтын ажиллагааны тусламжтай Конвенцийн хэрэгжилтийг бэхжүүлэх арга хэмжээ. Шийдвэр. ДЭМБ-ын ТХСК-ийн оролцогч талуудын 8 дугаар бага хурал, 2018 (FCTC/ COP8(16); https://www.who.int/fctc/cop/sessions/cop8/FCTC__COP8(16).pdf). 6НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ (ДС2025)13 хэмээх энэхүү төлөвлөгөө нь 2019-2025 онд тамхины хяналтын арга хэмжээг чиглүүлэх замын зураг юм.14 Шинэ сорилт тулгарч байна Тамхины хяналтын асуудлыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгахын чухлыг хүлээн зөвшөөрөх талаар дэлхийн нийтэд ахиц дэвшил гарахын зэрэгцээ шинэ сорилтууд бий болсоор байна. Тамхины хяналтын талаар ахиц дэвшил гаргахад учирч буй хамгийн том бэрхшээл нь тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөлөл, оролцоо байсаар байна.15 Тамхи үйлдвэрлэгчид өөрийн үйлдвэрлэлийг хор хөнөөл бууруулахын төлөө тэмцэгчдийн дүрээр таниулж, тамхины хяналтын болон нийгмийн эрүүл мэндийн идэвхитнүүдийн дунд эргэлзээ төрүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна ХТБ зэрэг шинэ тамхин бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж, ЭНДС/ЭНБДС-ийн борлуулалт нэмэгдэж байгаа нь сорилт болж байна. Шинэ сорилтуудтай холбоотой шинжлэх ухааны нотолгоо бүрдэж амжаагүй байхад улс орнууд болон тамхины хяналтын хамтрагч талуудын өмнө үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Зарим шинэ тамхин бүтээгдэхүүн болон ЭНДС-ийг тамхинаас гарахад туслах зориулалттай хэмээн сурталчилж байгаа боловч эдгээрийн үйлчилгээ, аюулгүй байдлыг харуулсан нотолгоо эргэлзээтэй, шинэ бүтээгдэхүүний ихэнх нь зохицуулалтгүй хэвээр байна. Үүний зэрэгцээ эдгээр бүтээгдэхүүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх тоо баримт нэмэгдсээр байна. НДББ нь ДЭМБ-ын ТХСК-ийг 100% соёрхон баталсан байр сууриа ахиулж, 100% хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Хэдийгээр тус бүсийн бүх улсууд ДЭМБ-ын ТХСК-ийн оролцогч тал болсон боловч тамхины хэрэглээ, түүний эрүүл мэнд, байгаль орчин, тогтвортой хөгжилд үзүүлж буй сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц бууруулахын тулд нийт бүс нутгийн хэмжээнд (үүний дотор НДББ-ийн нутаг дэвсгэрт оршдог хэдий ч конвенцийн оролцогч тал биш бусад бүсийн улс орнуудын харъяа газар нутгуудад) бодлогын ялгавартай байдлыг арилгах нь чухал байна. 13 Зохицуулалт, хамтын ажиллагааны тусламжтай Конвенцийн хэрэгжилтийг бэхжүүлэх арга хэмжээ. Ажлын хэсгийн тайлан. ДЭМБ-ын ТХСК-ийн оролцогч талуудын 8 дугаар бага хурал, 2018. Хавсралт 1: Тамхины хяналтыг эрчимжүүлэх дэлхийн стратеги: ДЭМБ-ын ТХСК-ийг хэрэгжүүлэх замаар тогтвортой хөгжлийг урагшлуулах (2019–2025) (FCTC/COP8/11; https://www. who.int/fctc/cop/sessions/cop8/FCTC_COP_8_11_EN.pdf). Эцсийн тайлан: https://apps.who.int/iris/ bitstream/handle/10665/325887/WHO-CSF-2019.1-eng.pdf. 14 Энэхүү бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд зүүлт тайлбар ашиглан ДС2025-ийн стратегийн, үйл ажиллагааны болон тусгайлсан ямар зорилттой уг төлөвлөгөөний арга хэмжээ, бодлогын хувилбар нийцэж байгааг тодотгосон болно. 15 ДЭМБ-ын ТХСК-ийн хэрэгжилтийн тухай 2018 оны дэлхийн тайлан. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2018, х. 9 (https://www.who.int/fctc/reporting/WHO-FCTC-2018_global_ progress_report.pdf). 71. ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ Бүс нутаг дахь тамхины хяналтын ахиц дэвшил ба гол сорилт Тамхины хэрэглээний хамгийн түгээмэл хэлбэр болох тамхи татах явдал НДББ-д буурч байна. Гэсэн хэдий ч энэхүү бууралтын хурд нь 2025 он гэхэд 2010 оны суурь тархалтыг 30 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хангалтгүй байна (Зур. 1).16 Уг зорилтыг хэрэгжүүлэхэд 5-хан жил үлдсэн өнөө үед тус бүсийн насанд хүрэгчдийн ¼ нь буюу насанд хүрсэн эрэгтэйчүүдийн тал нь, мөн 30 эмэгтэй тутмын 1 нь тамхи татдаг байна. Тамхины хэрэглээтэй холбоотой бусад шалгуур үзүүлэлт, тухайлбал насанд хүрэгчдийн дунд утаагүй тамхины хэрэглээ, тамхи татдаг залуучуудын эзлэх хувь зэргийг тооцох тоо баримт дутмаг байгаа тул эдгээр үзүүлэлтийн дэлхийн буюу бүсийн чиг хандлага одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч үндэсний зарим тоо мэдээнээс харахад насанд хүрэгчдийн дунд утаагүй тамхины хэрэглээгээр НДББ дэлхийд хоёрт орж байна. Түүнчлэн 13-15 насны залуучуудын 6.7% нь тамхи татдаг ба энэ насны бүлэгт насанд хүрэгчидтэй харьцуулахад хүйсийн ялгаа харьцангуй бага (хөвгүүдийн 10.6%, охидын 2.5%); мөн утаагүй тамхины хэрэглээ залуучуудын дунд насанд хүрэгчдээс их байна. Тамхи хүн амын эрүүл мэндэд олон жилийн турш хор хөнөөл учруулсаар ирсэн. Хүмүүс тамхи татах нь буурч байгаа боловч тамхи олон жилийн дараа илрэх ХБӨ-ний шалтгаан болдог тул тамхины шалтгаант нас баралт нэмэгдэж байна.17 16 Тамхины хэрэглээний тархалтын хандлагын тухай ДЭМБ-ын тайлан 2000–2025, хоёр дахь хэвлэл. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, 2018. 17 Тамхины хэрэглээний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө. Дараах номын бүлэг: Тамхин бүтээгдэхүүн худалдан авах насны доод хязгаарыг нэмэхэд гарах нийгмийн эрүүл мэндийн үр нөлөөний хороо; Хүн амын эрүүл мэнд ба нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны зөвлөл; Анагаах ухааны хүрээлэн; Бонни РЖ, Страттон К, Квон ЛЁ, редакторууд. Тамхин бүтээгдэхүүн худалдан авах насны доод хязгаарыг нэмэхэд гарах нийгмийн эрүүл мэндийн үр нөлөө. Вашингтон ДС: Үндэсний академийн хэвлэл; 2015.07.23 (https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK310413). ЗУРАГ 1. НДББ-ын насанд хүрсэн (15+) хүн амын дунд тамхи таталтын тархалт, насны бүлгээр стандартчилсан үзүүлэлтийн тооцоолсон түвшин, цаашдын чиг хандлага ба 2025 онд хүрэх зорилтот түвшин, 2000–20255 35.0 30.0 25.0 20.0 15.0 20 0 0 20 05 2010 2015 2020 2025 Ху вь (% ) НДББ НДББ (зорилтот түвшин) 29.9 27.9 26.2 24.8 23.5 22.3 18.4 8НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ Тамхи 2007 онд НДББ-д 2.5 сая хүний амь насанд хүрсэн байна. 2017 он гэхэд энэ нь 3 сая гаруй болж нэмэгдсэн ба үүнд дам тамхидалтад өртсөнөөс амь насаа алдсан 460 000 тамхи татдаггүй хүн хамаарч байна.18 Нас баралтын тоо ийнхүү өсөн нэмэгдэж өнөө үед улс орны түвшинд нэгдсэн зохицуулалттай, яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж, тамхины хяналтыг эрчимжүүлэх, цаашдын эндэгдлийг бууруулах шаардлагатай байна. ДЭМБ-ын ТХСК-д туссан эрэлтийг бууруулах гол арга хэмжээ болох MPOWER арга хэмжээг19 улс орнууд хэрэгжүүлж байгаа байдалд ДЭМБ-ын зүгээс сүүлийн 10 жилийн хугацаанд байнгын хяналт тавьж ирсэн. MPOWER арга хэмжээний хяналт-шинжилгээ анх 2007 онд эхлэхэд эдгээр арга хэмжээнээс нэг буюу түүнээс олныг бүрэн хэрэгжүүлж буй 9-хөн улс байсан бол түүнээс хойш тамхины хяналтын чиглэлээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гараад байна. НДББ-д MPOWER арга хэмжээг бүгдийг нь бүрэн хэрэгжүүлсэн улс хараахан байхгүй байгаа хэдий ч 2019 оны ДЭМБ-ын дэлхийн тамхины эпидемийн тайланд дурьдсанчлан эдгээр арга хэмжээнээс нэг буюу түүнээс олныг бүрэн хэрэгжүүлж буй 24 улс байна (Зур. 2). MPOWER арга хэмжээний хувьд бүсийн 18 улс (бүсийн нийт улсын 67%) тамхины хэрэглээний талаар сүүлийн үеийн, төлөөлөх чадвартай тоо мэдээтэй, 15 улс (56%) ихэнх олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон хууль тогтоомжтой, 21 улс (78%) тамхинаас гарахад туслах үнэгүй үйлчилгээтэй, 17 улс (63 %) тамхин бүтээгдэхүүний сав, баглаа, боодол дээр шалгуур хангасан эрүүл мэндийн анхааруулгатай байхыг шаардсан хууль тогтоомжтой, 24 улс (89%) тамхины зар сурталчилгаа, бүх буюу зарим хэлбэрийн дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглосон, 15 улс (56%) янжуур тамхины жижиглэнгийн үнийн 51-ээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний татвартай болсон байна. 18 Дэлхийн өвчний ачаалал 2017: эрсдэлт хүчин зүйл. 195 улс, газар нутгийг хамарсан зан үйл, орчин, мэргэжил, бодисын солилцооны 84 эрсдэлт хүчин зүйлийн харьцуулсан судалгаа, 1990-2017: 2017 оны Дэлхийн өвчний ачааллын судалгааны системчилсэн дүн шинжилгээ. Сиэтл, Вашингтон: Эрүүл мэндийн хэмжилзүй ба үнэлгээний хүрээлэн; 2018. 19 M (Monitor): тамхины бодлогын хяналт-шинжилгээ (ДЭМБ-ын ТХСК-ийн 20 дугаар зүйл) P (Protect): тамхины утаанаас хүмүүсийг хамгаалах (ДЭМБ-ын ТХСК-ийн 8 дугаар зүйл) O (Offer): тамхинаас гарахыг санал болгох (ДЭМБ-ын ТХСК-ийн 14 дүгээр зүйл) W (Warn): тамхины хор хөнөөлийн тухай анхааруулга (ДЭМБ-ын ТХСК-ийн 11 дүгээр зүйл) E (Enforce): тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны хоригийн хэрэгжилтийг хангах (ДЭМБ-ын ТХСК-ийн 13 дугаар зүйл) R (Raise): тамхины татварыг нэмэх (ДЭМБ-ын ТХСК-ийн 6 дугаар зүйл) 91. ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ ЗУРАГ 2. MPOWER арга хэмжээ хэрэгжүүлж буй улс орны тоо, 2018 14 4 8 1 9 6 8 4 P 4 17 5 1 W 14 3 7 3 E 5 19 3 3 12 9 2 R Бүрэн хэрэгжилт Дунд зэргийн хэрэгжилт Бага зэргийн хэрэгжилт Бодлого байхгүй буюу сул Тамхины бодлогын хяналт- шинжилгээ Насанд хүрэгчид ба залуучуудын тухай сүүлийн үеийн, төлөөлөх чадвартай, тогтмол шинэчлэгддэг тоо мэдээтэй Насанд хүрэгчид ба залуучуудын тухай сүүлийн үеийн, төлөөлөх чадвартай тоо мэдээтэй Recent and representative data for either adults Насанд хүрэгчид эсхүл залуучуудын тухай сүүлийн үеийн, төлөөлөх чадвартай тоо мэдээтэй Тоо мэдээ байхгүй эсхүл сүүлийн үеийн тоо мэдээ байхгүй, эсхүл тоо мэдээ нь хуучирсан ба төлөөлөх чадваргүй Тамхины утаанаас хүмүүсийг хамгаалах Бүх олон нийтийн газар 100% тамхигүй орчинтой (буюу хүн амын 90-ээс багагүй хувь олон нийтийн газар тамхийг хориглосон хууль тогтоомжтой орон нутагт оршин суудаг) 6-7 олон нийтийн газар 100% тамхигүй орчинтой 3-5 олон нийтийн газар 100% тамхигүй орчинтой Олон нийтийн газар тамхи хориглоогүй эсхүл 1-2 олон нийтийн газар 100% тамхигүй орчинтой Тамхинаас гарахыг санал болгох Утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээ ба никотин орлуулах эмчилгээ (НОЭ) болон тамхинаас гаргах зарим үйлчилгээ үнэгүй НОЭ ба/буюу тамхинаас гаргах зарим үйлчилгээ (дор хаяж нэг нь үнэгүй) НОЭ ба/буюу тамхинаас гаргах зарим үйлчилгээ (төлбөртэй) Байхгүй Тамхины хор хөнөөлийн тухай анхааруулга Бүх шаардлага хангасан том хэмжээтэй анхааруулга Бүх шаардлага хангасан дунд зэргийн хэмжээтэй анхааруулга эсхүл зарим шаардлага хангаагүй том хэмжээтэй анхааруулга Зарим буюу олон шаардлага хангаагүй дунд зэргийн хэмжээтэй анхааруулга эсхүл олон шаардлага хангаагүй том хэмжээтэй анхааруулга Анхааруулга байхгүй эсхүл жижиг хэмжээтэй анхааруулга Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны хоригийн хэрэгжилтийг хангах Шууд ба дам сурталчилгааны бүх хэлбэрийн хориг (буюу хүн амын 90-ээс багагүй хувь сурталчилгааг бүрэн хориглосон хууль тогтоомжтой орон нутагт оршин суудаг) Үндэсний телевиз, радио, сонин хэвлэлээр сурталчилахыг хориглосон ба шууд ба/буюу дам сурталчилгааны зарим (бүх биш) хэлбэрийн хориг Зөвхөн үндэсний телевиз, радио, сонин хэвлэлээр сурталчилахыг хориглосон Хориг байхгүй эсхүл үндэсний телевиз, радио, сонин хэвлэлийг хамраагүй хориг Тамхины татварыг нэмэх Жижиглэнгийн үнийн ≥75% нь татвар Жижиглэнгийн үнийн ≥50% боловч <75% нь татвар Жижиглэнгийн үнийн ≥25% боловч <50% нь татвар Жижиглэнгийн үнийн <50% нь татвар M O 10 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ НДББ-ийн тамхигүй бүсийн санаачилгын үйл ажиллагааны төлөвлөгөө (2015– 2019) нь ДЭМБ-ын ТХСК-ийн цогц хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ирсэн. 2018 оны 8 дугаар сард тус төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр улс орнуудад ихээхэн ахиц дэвшил гарсныг тогтоосон. Тухайлбал, ихэнх улсад тамхины хяналтын ухуулга нөлөөллийн болон харилцаа холбооны кампанит арга хэмжээ зохион байгуулсан (бүсийн 27 улсын 81%-д нь), эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийг тамхинаас гарах зөвлөгөө өгөх талаар сургалтад хамруулсан (81%) байна. Түүнчлэн улс орнуудын талаас илүү хувь (52%) нь тамхины хяналтын хангалттай хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, тогтвортой байдлыг нь хангахад анхаарч байна. Энэ нь 2014 оны суурь түвшинтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Үндэсний засгийн газраас гадна олон хамтрагч талууд тамхины хяналтад чухал хувь нэмэр оруулж байна. ДЭМБ-ын ТХСК-ийн 8 дугаар зүйлийг үндэсний хууль тогтоомжинд бүрэн тусгаж чадаагүй зарим улсад хотууд нь өөрийн нутаг дэвсгэрт олон нийтийн газарт тамхи татахыг бүрэн хориглож, хүн амын дам тамхидалтаас хамгаалах чухал арга хэмжээ хэрэгжүүлж байна. Бээжин, Хонг Конг (БНХАУ), Шанхай, Шэньжэнь, Шиань зэрэг томоохон хотуудад үндэсний хууль тогтоомжоос үл хамаарч олон нийтийн газарт тамхи татахыг бүрэн хориглох цогц бодлого хэрэгжиж байна. Аялал жуулчлалын үзэсгэлэнт газар болон компаниуд тамхины хориг хэрэгжүүлж, аялагчид, үйлчлүүлэгчид, ажилчдаа хамгаалж байна. Нөгөө талаас ахиц дэвшил нь улс орнуудын хувьд ч гэсэн, тамхины хяналтын арга хэмжээний төрлийн хувьд ч гэсэн харилцан адилгүй байна. Тухайлбал, тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэмжээ болох тамхины татварыг нэмэх, тамхинаас гарахад цогц дэмжлэг үзүүлэх чиглэлээр ахиц дэвшил хангалтгүй байна. Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэд хяналт- шинжилгээ хийх нь хуулийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай боловч НДББ-ийн улс орнуудын 1/3-д нь ийм хяналт-шинжилгээний механизм бүрдээгүй байна. Тус бүсэд тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөлөл томоохон сорилт хэвээр байна. Гэсэн хэдий ч улс орнуудын дөнгөж 41% нь ДЭМБ-ын ТХСК-ийн 5.3 дугаар зүйл, түүний удирдамжийн хэрэгжилтийг хангах үндэсний бодлого, механизмтай бөгөөд 37% нь л тамхи үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг танддаг байна. Тамхи үйлдвэрлэгчид тамхины хяналтын бодлогыг саармагжуулах буюу түүнээс зайлсхийхийн тулд ХТБ, ЭНДС зэрэг шинэ тамхин бүтээгдэхүүнийг эрсдэл багатай буюу хор хөнөөлийг бууруулах бүтээгдэхүүн гэж ойлгуулахаар улайрч байна. Дэлхийн нийтэд болон бүсийн зарим улсад эдгээр бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь хэмжээ хурдацтай нэмэгдэж байгаа тул улс орнууд 11 1. ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ энэхүү сорилтод цаг алдалгүй хариу барьж, тамхи үйлдвэрлэгчдийн хувьсан өөрчлөгдөж буй ашиг сонирхол, нөлөөллийг соргогоор мэдрэх нь чухал юм. Бүс нутагт хүчирхэг, стратегийн арга хэмжээ хэрэгтэй байна Тамхины хяналтын нотолгоонд суурилсан арга хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүлэх цорын ганц арга зам нь ДЭМБ-ын ТХСК-ийг цогцоор нь тогтвортой хэрэгжүүлэх явдал юм. Үүний тулд бүх түвшинд эрхзүйн арга хэмжээ хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээний тогтолцоо бүрдүүлэх, тамхины хэрэглээний үр нөлөөг тандах тогтолцоо бүрдүүлэх зэргээр манлайллыг хөгжүүлэх, чадавхи бэхжүүлэхэд стратегийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн боловсруулсан талаар НДББ-д 1990 оноос хойш хэрэгжиж буй тамхины хяналтын үйл ажиллагааны 7 дахь төлөвлөгөө болох энэхүү баримт бичгийг бүсийн улс орнуудын системтэй хамтын ажиллагааны дүнд боловсруулсан бөгөөд үүнд ДЭМБ-ын ТХСК, эрүүл мэндийн ТХЗ, дэлхийн ХБӨ-ний сайн дурын зорилт болон ДС2025-тай нийцүүлэн тус бүсийн улс орон, газар нутгуудад тамхины хяналтын талаар хэрэгжүүлэх үндсэн зорилт, зөвлөмж болгож буй арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон болно. Энэхүү төлөвлөгөөг боловсруулахын өмнө 2015-2019 онд хэрэгжсэн өмнөх төлөвлөгөөний хүрээнд бүсийн улс орон, газар нутгуудад гарсан ахиц дэвшлийг үнэлж, төлөвлөгөөг шинэчлэх талаар санал авсан байна. Энэ хүрээнд холбогдох баримт бичиг, хурлын тайлан, улс орнуудын тоо мэдээ, саналыг нарийн судалж, НДББ-ийн тамхины хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөө (2020–2030)-ний төслийг боловсруулсан. ДЭМБ-ын НДББ-ийн төвийн удирдлага дор төлөвлөгөөний төсөлд тамхины хяналтын шинжээчид, улс орнуудын эрх бүхий этгээд болон бусад хамтрагч талуудаас санал авч сайжруулсан. Улмаар Манила хотноо 2019 оны 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, бүсийн улс орон, газар нутгуудаас санал авч, эцэслэн боловсруулсан байна. Бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2020–2030) нь өмнөх төлөвлөгөөнүүдийн ололт амжилт дээр тулгуурлаж, дутууг нь нөхөж байгаа хэдий ч тус бүс нутагт гарч буй тамхины хяналтын хувьсал, өөрчлөлтийг тусгахын тулд бүтцийн хувьд нэлээд шинэлэг болсон. Дэлхийн тамхины хяналтын зорилтуудыг 12 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ хэрэгжүүлэхийн тулд бүсийн улс орон, газар нутгуудын шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал, сорилт, тэргүүлэх чиглэлийн мөн чанар өөрчлөгдөж байгааг бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахыг эрмэлзсэн болно. ДЭМБ-ын ТХСК-ийг цогцоор нь хэрэгжүүлэх асар чухал байгаа хэдий ч бүсийн чадавхи, нөөцийг харгалзан зарим үр ашигтай арга хэмжээг онцлон авч үзсэн бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх нь бусад арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм. Бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөө Танд хэрхэн туслаж чадах талаар НДББ-ийн улс орон, газар нутгууд тамхины хяналтын чадавхи, нөхцөл байдлын хувьд харилцан адилгүй юм. Энэхүү баримт бичигт тамхины хяналтыг эрчимжүүлэх өргөн хүрээний арга хэмжээ, бодлогын хувилбаруудыг улс орнуудад санал болгосон ба бүсийн бүх улс орон, газар нутаг эдгээрийг бүхэлд нь нэг дор хэрэгжүүлэхэд бэлэн биш байгааг хүлээн зөвшөөрч байна. Иймд улс орон, газар нутгууд өөрийн нөхцөл байдал, тамхины хяналтын чадавхи, нөөцөд тохирсон арга хэмжээ, бодлогын хувилбаруудыг нэн түрүүнд хэрэгжүүлж, дараа нь илүү нарийн төвөгтэй арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй. Уг төлөвлөгөө нь үр дүнтэй хэрэгжилтийн загварыг өөриймшүүлэх, бусад улс орон, газар нутгуудтай сургамж, туршлага солилцох, харилцан бие биендээ мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх нөөц бүрдүүлэхийг хөхиүлэн дэмжиж байна. 13 А ЛСЫН ХАРАА Бүх нийтээрээ эрүүл, тогтвортой дэлхий – тамхигүй хүн, хамт олон, байгаль орчин. ЭРХЭМ ЗОРИЛГО НДББ-ийн улс орон, газар нутгуудыг тамхины эпидемитэй тэмцэх чадвартай болгох. ЗОРИЛГО Тамхины хяналтын тогтвортой тогтолцоо бий болгох, тамхины хяналтыг төрийн болон бүх нийтийн үйл хэрэг болгох замаар ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон бусад тамхины хяналтын үр дүнтэй арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, тамхины хэрэглээг бууруулах. ЗОРИЛТОТ ТҮВШИН НДББ-ийн улс орон, газар нутаг болгонд 2030 он гэхэд 15 ба түүнээс дээш насны хүн амын дунд насны бүлгээр стандартчилсан тамхины хэрэглээний тархалтыг 2015 оны суурь үзүүлэлтээс 30-аас багагүй хувиар бууруулах. А ЛСЫН ХАРА А, ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛГО, ЗОРИЛТОТ ТҮВШИН 2. 14 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 1 Холбогдох бүх бодлогод тамхины хяналтын асуудлыг тэргүүлэх чиглэл болгох Зорилт 1.1: Тамхины хяналтыг үндэсний хөгжлийн бодлого, холбогдох бусад үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого, хууль, тогтоомжид тэргүүлэх чиглэл болгох Тамхины хяналтыг үндэсний хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөөнд тусгаж, ТХЗ-ыг хэрэгжүүлэх үндэсний ерөнхий стратегийн бүрэлдэхүүн хэсэг болгох шаардлагатай. Бүсийн улс орон, газар нутгууд тамхины хяналтын системтэй арга барил баримталж, эрүүл мэнд төдийгүй улс орны хөгжилд тамхины хяналт ямар ач холбогдол, үр нөлөөтэй болохыг хүлээн зөвшөөрч, улмаар тамхины хяналтын үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэхэд бусад салбарыг татан оролцуулж, эрх мэдэлжүүлэх ёстой. Тамхины хэрэглээ, дам тамхидалтад шууд буюу шууд бусаар нөлөөлдөг нийгмийн тэгш бус байдлыг арилгахын тулд жендэр, яс үндэс, шашин шүтлэг болон нийгэм-эдийн засгийн бусад эрсдэлт хүчин зүйлсээс болж тамхи, түүний эрүүл мэндийн сөрөг СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ 3. 15 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 1 нөлөөлөлд өртөмтгий хүн амын өвчлөлийн суурь шалтгааныг арилгах шаардлагатай. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудыг бүрэн хэрэгжүүлэх зорилгод нийцүүлэн тамхины хяналтыг холбогдох дэлхийн болон үндэсний төлөвлөгөө, бодлогод тусгах, тухайлбал эрүүл мэндийн салбарын хувьд гэхэд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох, ХБӨ-өөс сэргийлэх, хянах бодлогод тамхины хяналтыг тусгах, харин бусад салбарын хувьд гэхэд эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалал, ТХЗ-ын хэрэгжилтийн бодлогод тамхины хяналтыг тусгах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.1.3 ба 3.2.2) 2. Эрүүл мэндийн болон бусад салбарын төрийн зүтгэлтэн, бодлого боловсруулагч нартай хамтран ажиллаж, эдийн засгийн болон нийгмийн хөгжил, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн санхүүжилт, хөдөө аж ахуй, худалдаа, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлал, жендэр, хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал, эмзэг бүлгийн хүн амын хамгаалал, боловсрол болон бусад холбогдох чиглэлээр явагдаж буй өндөр түвшний бодлогын яриа хэлэлцээнд тамхины хяналтын асуудлыг тусгах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.1) 3. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой болон бусад үндэстэн дамнасан тамхины хяналтын асуудлыг Зүүн Өмнөд Азийн үндэстнүүдийн нийгэмлэг, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Азийн хөгжлийн банк, Номхон далайн арлуудын чуулган, Номхон далайн арлуудын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Нэг бүс, нэг зам санаачилга зэрэг олон улсын, бүсийн болон улс хоорондын байгууллага, санаачилгуудын төлөвлөгөөнд тусгах талаар ухуулга нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлэх. 4. Салбар хоорондын бодлогын яриа хэлэлцээ, зөвлөлгөөн, тамхины хяналтын бодлого, хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд төрийн бус байгууллага (ТББ), нэр хүндтэй хүмүүс, шашны байгууллага зэрэг тамхи үйлдвэрлэгчидтэй холбоо сүлбээгүй иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран ажиллах. 5. Өмнөд-Өмнөдийн болон 3 талт хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд хүлээн авагч буюу хандивлагчаар оролцох. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.2.1) 16 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ 6. Эдийн засгийн хөгжил, байгаль орчин, ТХЗ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох, ХБӨ-ний сэргийлэлт, хяналт зэрэг салбар хоорондын өндөр түвшний бодлогын яриа хэлэлцээ, семинар, олон улсын хурлуудын хэлэлцэх асуудалд тамхины хяналтын асуудлыг тусгах. 7. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр хийхэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зохицуулалтын арга хэмжээ авах эрхийг баталгаажуулах. . Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон бусад тамхины хяналтын үр дүнтэй бодлого, арга хэмжээг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ, НҮБ-ын Номхон далайн стратеги (2018– 2022) зэрэгт хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон байдал (ДС2025-ийн стратегийн зорилт 1.1) 2. ТХЗ-ын 3.а зорилтын хэрэгжилтийн үндэсний сайн дурын үнэлгээнд ДЭМБ-ын ТХСК-ийн хэрэгжилтийн асуудлыг тусгасан байдал (ДС2025-ийн стратегийн зорилт 2.1) 3. ДЭМБ-ын ХБӨ-өөс сэргийлэх, хянах дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2013–2020)-ний зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд тамхины хяналтын стратегийг ХБӨ-ний төлөвлөгөөнд тусгасан байдал (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.1.3) 4. Өмнөд-Өмнөдийн болон 3 талт хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд хүлээн авагч буюу хандивлагчаар оролцсон байдал (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.2.1) ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон бусад тамхины хяналтын үр дүнтэй бодлого, арга хэмжээг 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон НҮБ-ын хүрээнд зохион байгуулагдаж буй тамхины хяналттай хамааралтай бүх хэлэлцүүлэгт тусгах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.1.2) 2. НҮБ-ын төрөлжсөн байгууллага болон бусад салбар (санхүү, эдийн засаг, нийгмийн хөгжил, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, худалдаа, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт)-ыг төлөөлж буй байгууллагуудтай хамтран олон улсын, бүсийн болон үндэсний түвшний өндөр хэмжээний бодлогын хэлэлцүүлэгт тамхины хяналтын асуудлыг тусгахад дэмжлэг үзүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.1.1, 2.1.4 ба 3.2.2) 17 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 1 3. Тамхины хяналтын чиглэлээр салбаруудын бодлогын уялдааг хангахад улс орон, газар нутгуудад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, үүнд салбар хоорондын зохицуулалт болон бодлого, арга хэмжээг тамхи үйлдвэрлэгчдийн худалдааны болон бусад ашиг сонирхлоос хамгаалахад онцгой анхаарах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.2) 4. Тамхины тариалалт, үйлдвэрлэл, хэрэглээний байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, тамхи болон ЭНДС/ЭНБДС-ийн татварыг эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэр болгох, гаалийн хяналтын тогтолцооны тусламжтай тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг таслан зогсоох зэрэг эрүүл мэндээс бусад салбарт тамхины хяналт ямар ач холбогдолтой болох талаар нотолгоо, бодлогын зөвлөмжийг түгээх. 5. Өмнөд-Өмнөдийн болон 3 талт хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг туршлага, нотолгоо солилцох механизмыг сайжруулах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.2.1)) ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон бусад тамхины хяналтын үр дүнтэй бодлого, арга хэмжээг ТХЗ-ыг хэрэгжүүлэх үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нэг хэмээн хүлээн зөвшөөрч, хэлэлцэх асуудалдаа тусгасан ТХЗ-ын талаарх НҮБ-ын хурал, уулзалтын тоо (бүсийн хэмжээнд зохион байгуулагдасан) (ДС2025-ийн стратегийн зорилт 2.1) 2. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон бусад тамхины хяналтын үр дүнтэй бодлого, арга хэмжээг өөрийн стратеги, төлөвлөгөөнд оруулсан бүсийн хөгжлийн, засгийн газар хоорондын болон олон улсын байгууллага, санаачилгын тоо. (ДС2025-ийн стратегийн зорилт 2.1; ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.1.1 ба 2.1.4) 3. Тамхины хяналтын бодлогын уялдааг хангах чиглэлээр мэргэжил аргазүйн дэмжлэг авсан улс орон, газар нутгийн тоо. 4. Өмнөд-Өмнөдийн болон 3 талт хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд хүлээн авагч буюу хандивлагчаар оролцсон улс орон, газар нутгийн тоо. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.2.1) 18 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ Зорилт 1.2: Стратегийн харилцаа холбоог ашиглаж, тамхины хяналтыг бусад бодлогод тусгах талаар олон нийтийн дэмжлэгийг бий болгох Бодлого боловсруулах үйл ажиллагааг тамхины хяналтын асуудлыг манлайлах бодлого боловсруулагчдын оролцоотой холбох арга нь үр дүнтэй, нэгдсэн зохицуулалттай, стратегийн харилцаа холбоо, ухуулга нөлөөллийн кампанит ажил юм. Үүний үр дүнд мөн олон нийтийн ойлголт сайжирч, тамхины хяналтын хууль тогтоомжийн хэрэгжилт, дэмжлэг нэмэгддэг байна. Тамхи үйлдвэрлэгчдийн бай болсон хүн амын эмзэг бүлэгт харилцаа холбоог үр дүнтэй хүргэхийн тулд уламжлалт хэвлэл мэдээлэл (ж.нь, хэвлэмэл материал, телевиз, радио)-ийн зэрэгцээ технологийн дэвшил, дижитал хэвлэл мэдээллийн шинэ арга хэрэгсэл (ж.нь, интернэт зэрэг дижитал технологийн тусламжтай боловсруулсан дуу, дүрс)-ийг ашиглах нь зүйтэй. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. Тамхины хяналтын бодлогын дэмжлэгийг бий болгохын тулд стратегийн харилцаа холбоо, ухуулга нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж, бэхжүүлж, тамхины хяналтын ерөнхий төлөвлөгөөний нэг хэсэг болгон тогтвортой санхүүжүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.1.5 ба 3.2.3) 2. Тамхины хяналттай холбоотой шинэ нотолгоо, ололт амжилт, сорилт, тэргүүлэх чиглэлийн талаарх сүүлийн үеийн мэдээллээр хэвлэлийнхнийг хангах, тамхины хяналтын бодлого үр дүнтэй болохыг харуулсан бодит түүхийг олны хүртээл болгох. 3. Нотолгоонд суурилсан харилцаа холбооны кампанит ажил зохион байгуулж тамхи, ЭНДС/ЭНБДС болон бусад шинэ тамхин бүтээгдэхүүний хор хөнөөл, тамхи үйлдвэрлэгчдийн ашиг сонирхол, нөлөөллийн талаар олон нийтийн ойлголтыг сайжруулж, тамхи, ЭНДС/ЭНБДС-ийг хянах бодлого, арга хэмжээ, зан үйлийн эерэг өөрчлөлтийг сайшаасан олны дэмжлэгийг бий болгох. 4. Мэдээлэл, ухуулга нөлөөллийн арга хэмжээнд уламжлалт хэвлэл мэдээлэл (төлбөрт), чөлөөт хэвлэл мэдээлэл (үнэгүй) болон нийгмийн сүлжээ (үнэгүй буюу төлбөрт)-г ашиглаж, мэдээллийн суваг, агуулга, мессежийг зорилтот хүн амд нийцүүлэн боловсруулах. 19 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 1 5. Сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн материал, контентийг хүртээмжтэй, итгэл төрүүлэхүйц, ойлгомжтой, цаг үеийн шаардлагад нийцсэн, орон нутгийн онцлогт тохируулан ашиглах боломжтой байдлаар боловсруулах. 6. Хамтрагч талуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн агуулга, мессеж боловсруулж, тэдгээрийг татан оролцуулах, хамтран ажиллах сүлжээ байгуулах. 7. Нийгмийн сүлжээ, шинэ технологи ашиглан ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон бусад тамхины хяналтын үр дүнтэй бодлого, арга хэмжээг сайшаасан олон нийтийн дэмжлэгийг бий болгох. 8. Тамхи үйлдвэрлэгчээс хараат бус олны танил хүмүүс, байгууллага, нийгмийн сүлжээний идэвхитэй хэрэглэгч нарыг тамхины хяналтыг дэмжих үйл ажиллагаанд татан оролцуулах. (ДС2025-ийн үйл ажиллагааны зорилт 1.4) Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тогтвортой санхүүжилттэй стратегийн харилцаа холбоо, ухуулга нөлөөллийн кампанит ажлыг бэхжүүлж, хэрэгжүүлсэн байдал. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.1.5 ба 3.2.3) ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Тамхи, ЭНДС/ЭНБДС-ийн үр дүнтэй хяналтын бодлого, арга хэмжээг сайшаасан олон нийтийн дэмжлэг бий болгох, зан үйлийн эерэг өөрчлөлтийг сэдээх, эдийн засгийн хөгжил болон ТХЗ-ын хэрэгжилтэд тамхины хяналтын гүйцэтгэх чухал үүргийг таниулахад стратегийн харилцаа холбоог ашиглах, тогтвортой санхүүжүүлэх талаар улс орон, газар нутаг, шийдвэр гаргагч нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, ухуулга нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.3) 2. Тамхины хяналт, ЭНДС/ЭНБДС зэрэг шинэ тамхин бүтээгдэхүүн, тамхины хэрэглээ, эрүүл мэндэд учруулах хор хөнөөл, үндэсний, бүсийн болон олон улсын хэмжээнд хэрэгжиж буй санаачилга, бусад нотолгооны талаар ойлгомжтой, үндэслэл сайтай мэдээлэл бэлдэж, хэвлэл мэдээллийнхэнд түгээх. 3. Улс орон, газар нутгуудын хооронд мэдээлэл, ухуулга нөлөөллийн үр дүнтэй арга барил, материал солилцохыг хөхиүлэн дэмжих. 4. Сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн материал, контентийг хүртээмжтэй, итгэл төрүүлэхүйц, ойлгомжтой, цаг үеийн шаардлагад 20 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ нийцсэн, орон нутгийн онцлогт тохируулан ашиглах боломжтой байдлаар боловсруулах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.1.5) ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тамхи, ЭНДС/ЭНБДС-ийн үр дүнтэй хяналтын бодлого, арга хэмжээг дэмжих стратегийн харилцаа холбоо, ухуулга нөлөөллийн кампанит ажил зохион байгуулах, бэхжүүлэх, тогтвортой санхүүжүүлэх талаар мэргэжил арга зүйн дэмжлэг авсан улс орон, газар нутгийн тоо. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.1.5 ба 3.2.3) 2. Улс орон, газар нутгуудад зориулсан харилцаа холбоо, ухуулга нөлөөллийн материал, контентийн сан. Зорилт 1.3: Тамхины хяналт болон ЭНДС/ЭНБДС-ийг хянах арга хэмжээг дэмжихэд чиглэсэн салбар хоорондын тандалт, нотолгоонд суурилсан судалгааг бэхжүүлэх Тамхины хяналтын чиглэлээр гарч буй ахиц дэвшлийг тандах, тамхины хэрэглээний тархалтад бодлогын арга хэмжээний үзүүлэх үр нөлөөг үнэлэх зайлшгүй шаардлагатай. Улс орон, газар нутгууд ДЭМБ болон үр нөлөөний үнэлгээ, эрдэм шинжилгээ, судалгааны дэлхийн ба бүсийн санаачилгуудтай хамтран салбар хоорондын тандалтыг тодорхой давтамжтай хийх нь зүйтэй. Тамхин бүтээгдэхүүн, ЭНДС/ЭНБДС-ийг зохицуулахад улс орнуудын өмнө тулгарч буй шинэ сорилтыг даван туулах, тамхины хяналтын үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны нотолгоо бүрдүүлэх, судалгааны төлөвлөгөө боловсруулах зайлшгүй шаардлагатай юм. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. Дэлхийн болон бүсийн тамхины хяналтын судалгаануудад тогтмол оролцох, тоо мэдээг ДЭМБ-д шуурхай хүргүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.5) 2. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон бусад тамхины (үүнд мөн ЭНДС/ЭНБДС зэрэг шинэ тамхин бүтээгдэхүүний) хяналтын үр 21 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 1 дүнтэй бодлого, арга хэмжээний хэрэгжилтийн ХШҮ хийх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.5) 3. Үр нөлөөний үнэлгээ хийх, дэлхийн болон бүсийн үр нөлөөний үнэлгээ, судалгаанд оролцох. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3 ба 3.2.5) 4. Тамхины хэрэглээ, дам тамхидалтын эрсдэлт хүчин зүйлс ба үр дагавар; тамхинаас бусад үр тариа ба амьжиргаа; тамхины хэрэглээтэй холбоотой тэгш бус байдал; тамхи тариалалт, үйлдвэрлэл, хэрэглээний байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл; утаагүй тамхины хэрэглээ; ЭНДС/ЭНБДС болон бусад шинэ тамхин бүтээгдэхүүн зэрэг шинэ тулгамдсан асуудал болон тухайн орон нутагт хамааралтай тамхины хяналтын бусад асуудлыг судлах эрдэм шинжилгээний төлөвлөгөө боловсруулах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3) 5. Тандалт, үр нөлөөний үнэлгээ, судалгаа зэрэгт бусад салбарын оролцоог хөхиүлэн дэмжих, бэхжүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3, 3.2.2 ба 3.2.5) 6. Үндэсний болон бүсийн тоо баримтыг бодлого боловсруулагч нарт болон тамхины хяналтын чиглэлээр хамтрагч талуудад өргөнөөр түгээх, бодлогын арга хэмжээнд нотолгоо ашиглах явдлыг бэхжүүлэх.. Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Насанд хүрэгчид, залуучуудын дунд тамхи, ЭНДС/ЭНБДС ба шинэ тамхин бүтээгдэхүүний хэрэглээний талаар сүүлийн үеийн, төлөөлөх чадвартай, тогтмол (ж.нь, 5 жил тутам) шинэчлэгддэг тоо мэдээ байгаа эсэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.5) 2. Тамхи, ЭНДС/ЭНБДС-ийн хяналтын бодлого, арга хэмжээний хяналт- шинжилгээ, үнэлгээ хийгдсэн байдал. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.5) 3. Тамхины хяналт болон бусад шинэ асуудлаар нотолгоо бүрдүүлэх зорилгоор судалгаа хийгдсэн байдал. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3) 4. Тандалт, үр нөлөөний үнэлгээ, судалгаа болон бусад төстэй санаачилгад эрүүл мэндийн болон бусад салбарын оролцоо. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3 ба 3.2.5) 5. Бодлого боловсруулагчид болон тамхины хяналтын бусад хамтрагч талуудад тоо мэдээ, мэдээлэл түгээж, нотолгоог бодлогын арга хэмжээнд ашигладаг байдал. 22 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Тамхины хяналтын бодлогын хэрэгжилтийн үнэлгээ хийх аргачлал, удирдамж боловсруулах зэргээр тандалт, үнэлгээний чадавхи бэхжүүлэх арга хэмжээг өргөжүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.5) 2. Тамхины хяналтын судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, шинээр тулгамдаж буй асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, улс орнуудыг ДЭМБ-ын хамтран ажиллах төв, ДЭМБ-ын ТХСК-ийн мэдлэгийн төвүүдтэй холбох. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.2.2 ба 2.2.3) ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тандалт, үнэлгээний чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг авч буй улс орон, газар нутгийн тоо (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.5) 2. Тамхины хяналт, шинээр тулгамдаж буй асуудлаар судалгаа хийхэд мэргэжил арга зүйн дэмжлэг авч буй улс орон, газар нутгийн тоо (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3) 3. ДЭМБ-ын хамтран ажиллах төв, ДЭМБ-ын ТХСК-ийн мэдлэгийн төвүүдээс дэмжлэг авч буй улс орон, газар нутгийн тоо (ДС2025-ийн стратегийн зорилт 1.2.2) 23 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 Тамхины хяналтын арга хэмжээ, үүнд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенци болон түүнийг хэрэгжүүлэх удирдамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх Зорилт 2.1: Тамхины хяналтын арга хэмжээ, үүнд мөн ДЭМБ-ын ТХСК болон түүний удирдамжуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэсний чадавхи, дэд бүтцийг бэхжүүлэх Тамхины эпидемитэй тэмцэх үр дүнтэй арга хэмжээний талаар хангалттай нотолгоо бий. Энэхүү нотолгоо нь ДЭМБ-ын ТХСК, түүнийг хэрэгжүүлэх удирдамжуудад туссан болно. Гэхдээ конвенцийг соёрхон баталж, тамхины хяналтын бодлого хэрэгжүүлэх нь тамхины эпидемийг таслан зогсоох, хүний эрүүл мэнд, амь насанд үзүүлж буй хор хөнөөлийг нь багасгахад хангалтгүй юм. Үнэхээр нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсч байвал төрөөс ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон бусад тамхины хяналтын үр дүнтэй бодлого, арга хэмжээг цогцоор нь тогтвортой хэрэгжүүлэх үндэсний чадавхи, дэд бүтцийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулах шаардлагатай юм. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон үндэсний нөхцөл байдалд тохиромжтой бусад тамхины хяналтын үр дүнтэй бодлого, арга хэмжээ болон өртгийн тооцоолол бүхий тамхины хяналтын үндэсний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, тогтмол шинэчлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.1.1 ба 3.2.3) 2. ХБӨ-өөс сэргийлэх, хянах төлөвлөгөө, эрүүл мэндийг дэмжих бусад хүчин чармайлтыг дэмжсэн эрүүл мэндийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний төлөвлөгөөнд тамхины хяналтын асуудлыг тусгах, үүнд мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг сургах асуудлыг тусгах. 3. Тамхины хяналтын үндэсний төлөвлөгөө, бодлого, арга хэмжээ болон тамхины хяналттай хамаарал бүхий эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалал, ТХЗ-ын хэрэгжилт, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох, ХБӨ-өөс сэргийлэх, хянах зэрэг дэлхийн болон үндэсний бодлого, төлөвлөгөөний 24 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ хэрэгжилтийг хангах хүний нөөц, үүнд мөн хуулийн ажилтнуудын тоо, ур чадвар, чадавхийг хангалттай хэмжээнд бэхжүүлэх. 4. Тамхины хяналтын үндэсний төлөвлөгөө, бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс олгох. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.3) 5. Тамхины хяналтын үндэсний хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр (тухайлбал, тамхи, ЭНДС/ЭНБДС болон бусад бүтээгдэхүүний татварын орлого) бүрдүүлэх захиргааны болон хууль зүйн арга хэмжээг бэхжүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.3) Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Дараах шаардлагыг хангасан тамхины хяналтын үндэсний төлөвлөгөө: (а) цогц, зардлын тооцоололтой (б) бүрэн санхүүжүүлэх эх үүсвэртэй, (в) хүний нөөцөөр хангагдсан. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.1 ба 3.2.3) 2. Тамхины хяналтын чадавхи бэхжүүлэх хөтөлбөр. ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон бусад тамхины хяналтын үр дүнтэй бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх цогц, зардлын тооцоолол, хангалттай хүний нөөц бүхий үндэсний төлөвлөгөө боловсруулахад улс орон, газар нутгуудад дэмжлэг үзүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.3) 2. Тамхины хяналтын тогтвортой санхүүжилт бий болгох асуудлыг хуульчлахад улс орон, газар нутгуудад дэмжлэг үзүүлэх, энэ талаар амжилтад хүрсэн бүсийн улс орнуудын загварыг дэмжиж тамхины хяналтын үндэсний хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.3) 3. Тамхины хяналтын салбар хоорондын зохицуулалтын шилдэг туршлага, сургамж, протокол, нийгмийн сүлжээний эх сурвалжийг түгээх. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон бусад тамхины хяналтын үр дүнтэй бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэхэд улс орон, газар нутгуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн байдал. 2. Цогц, зардлын тооцоолол бүхий тамхины хяналтын үндэсний төлөвлөгөөтэй улс орон, газар нутгийн тоо. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.3) 25 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 Зорилт 2.2: Тамхины хяналтын бодлого болон үндэсний хүчин чармайлтыг тамхи үйлдвэрлэгчийн ашиг сонирхлоос хамгаалах (ДЭМБ-ын ТХСК 5.3 дугаар зүйл) Тамхины хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд учирч буй хамгийн том саад бэрхшээл нь тамхи үйлдвэрлэгчийн нөлөөлөл гэж улс орнууд үзэж байна. Тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс тамхины хяналтыг саатуулах, сулруулах, хойшлуулах оролдлого хийж байгаа талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, үүнтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд төрөөс анхаарч байгаа боловч тамхи үйлдвэрлэгчид бодлогод нөлөөлж, өөрийн ашиг сонирхлыг хамгаалах шинэлэг арга зам олсоор байна, тухайлбал нийгмийн эрүүл мэндийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг гэх байгууллагуудад эрдэм шинжилгээ, судалгааны санхүүжилт олгох, эрүүл мэндийн бус салбартай хамтран ажиллах замаар тэдгээрээр дамжуулан тамхины хяналтын бодлогод нөлөөлөх оролдлого хийсээр байна. Иймд улс орнууд төрийн бүх салбарыг тамхи үйлдвэрлэгчийн нөлөөлөл, шинэ тактикаас хамгаалах хүчин чармайлтыг эрчимжүүлэх нь зүйтэй. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. Нийгмийн эрүүл мэндийн бодлого, тамхины хяналтын арга хэмжээг тамхи үйлдвэрлэгчийн худалдааны болон бусад хууль ёсны ашиг сонирхлоос хамгаалах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх, үүнд: хамгийн багадаа ДЭМБ-ын ТХСК-ийн 5.3 дугаар зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамжийн хэрэгжилтийг хангах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.1.3 ба 3.2.4) 2. Тамхи үйлдвэрлэгчийн нөлөөллийн стратеги, тактик болон тамхины хяналтын бодлогыг тамхи үйлдвэрлэгчийн худалдааны болон бусад хууль ёсны ашиг сонирхлоос хамгаалах хэрэгцээ шаардлагын талаар олон нийтийн, төрийн байгууллагуудын ойлголтыг сайжруулах үйл ажиллагааг бэхжүүлэх. 3. Төрийн байгууллагын зүгээс ДЭМБ-ын ТХСК-ийн 5.3 дугаар зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамжид нийцүүлэн тамхи үйлдвэрлэгчтэй харилцах стандартыг төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэмд тусгаж шинээр боловсруулах/шинэчлэх, хэрэгжүүлэх. 26 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ 4. Тамхины хяналтын үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллагуудын албан хаагчдыг тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөллийг таслан зогсоох талаар сургалтад хамруулах. 5. Тамхи үйлдвэрлэгчид болон тэдний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллага, хуулийн этгээдийн тухай мэдээлэл болон тамхи үйлдвэрлэгчдийн талаар бусад мэдээлэл цуглуулах, үйл ажиллагааг нь тандах, улмаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд тамхи үйлдвэрлэгчийн нөлөөллийг таслан зогсоох. 6. Тамхи үйлдвэрлэгчид болон тэдний нэрийн өмнөөс бусад хараат байгууллагын үзүүлж буй нөлөөллийг тандах, таслан зогсоох, ил болгох, мэдээлэхэд иргэний нийгмийн болон эрдэм шинжилгээ сургалтын байгууллагуудын мэдлэг, туршлагыг ашиглах, тэднээс дэмжлэг авах. 7. Тамхины хяналтын байгууллагуудын зүгээс хүлээн зөвшөөрсөн тамхи үйлдвэрлэгчийн нөлөөллийн индексийг харгалзан ДЭМБ-ын ТХСК-ийн 5.3 дугаар зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамжийн хэрэгжилтэд тогтмол хяналт-шинжилгээ хийх. 8. Компанийн нийгмийн хариуцлага, компанийн тогтвортой байдал болон бусад ижил төстэй нэр томъёогоор халхавч хийн тамхи үйлдвэрлэгчдийн хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагатай гэх аливаа үйл ажиллагааг хориглох. 9. Тамхи үйлдвэрлэгчдэд бизнэсээ эхлүүлэх, явуулахад нь зориулж татвараас чөлөөлөх зэрэг аливаа урамшуулал, давуу эрх, хөнгөлөлт эдлүүлэхгүй байх. 10. Тамхи үйлдвэрлэгч болон түүнтэй холбоотой гуравдагч этгээдийн зүгээс олгодог судалгааны санхүүжилтийн талаарх эрдэм шинжилгээний хүрээлэн, төрийн байгууллага, олон улсын засгийн газар хоорондын байгууллага, ТББ, хувийн салбарынхны ойлголтыг сайжруулах, бодлого боловсруулахад ийм төрлийн судалгааны үр дүнг ашиглахаас сэргийлэх бодлого хэрэгжүүлэх. 11. Тамхи үйлдвэрлэгчийн нөлөөллийг таслан зогсоох талаар улс орон, газар нутгуудад хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл солилцох. 12. Тамхи үйлдвэрлэгчдээс дараах мэдээллийг засгийн газар, олон нийтэд тогтмол мэдээлж байхыг шаардах. Үүнд: тамхи тариалалт, үйлдвэрлэл, зах зээлд эзлэх хувь, зар сурталчилгааны зардал, орлого, давуу эрх, хөрөнгө оруулалт, гуравдагч этгээд болон ТББ-д олгосон санхүүжилт, лобби арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламж, улс төрийн хандив, ДЭМБ-ын ТХСК-ийн 13 дугаар зүйлийн дагуу бүрэн хориглоогүй сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагаа. 27 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 13. Тухайн улс, газар нутгийн төрөөс тэтгэврийн сан зэргээр дамжуулан тамхины үйлдвэрлэл, бусад холбогдох бизнесд хөрөнгө оруулдаггүй байх. 14. Төрийн өмчит тамхины үйлдвэрлэлтэй улс орнуудад тамхины үйлдвэрлэлд хөрөнгө оруулах нь ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудад туссан болон бусад тамхины хяналтын үр дүнтэй арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд саад учруулдаггүй байх. 15. ДЭМБ-ын ТХСК-ийн 5.3 дугаар зүйл, түүний удирдамжийг хэрэгжүүлэхэд төрийн бүх байгууллага, үүнд бусад улс дахь дипломат болон засгийн газрын бусад төлөөлөгчийн газар оролцох, олон улсын болон эдийн засгийн бүхий л харилцаанд хэрэгжилтийг нь хангах. Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тамхи үйлдвэрлэгчийн худалдааны болон бусад хууль ёсны ашиг сонирхлоос хамгаалах бодлого, арга хэмжээ, үүнд ДЭМБ-ын ТХСК-ийн 5.3 дугаар зүйл, түүний удирдамжийг хэрэгжүүлсэн байдал. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.1 ба 3.2.4) ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Тамхины хяналтын бодлого боловсруулахад тамхи үйлдвэрлэгчийн нөлөөллийг таслан зогсоох бодлого, арга хэмжээний удирдамж, загварыг түгээх, ДЭМБ-ын ТХСК-ийн 5.3 дугаар зүйл, түүний удирдамжийг бүрэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.1.3 ба 3.2.4) 2. Тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс төрийн албан хаагчдад нөлөөлөхөөс сэргийлэх чадавхийг бэхжүүлэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлэх. 3. Тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөлөлтэй нүүр тулсан улс орон, газар нутгуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалтад хамруулах, нэн ялангуяа тамхины хяналтын арга хэмжээтэй холбоотой дотоодын буюу олон улсын шүүхийн маргаантай эсхүл ийм маргаан үүсч болзошгүй нөхцөл байдалд орсон улсуудад мэргэжлийн туслалцаа, нөөцөөр дэмжлэг үзүүлэх. 4. Тамхи үйлдвэрлэгчдийн санхүүжилтээр гуравдагч этгээдийг байгуулах буюу дэмжих, улмаар худалдааны болон бусад хууль ёсны ашиг сонирхлоо ахиулахад тэднийг ашиглах зэрэг тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөллийн дэлхийн буюу бүс нутгийн стратегийн хариуд үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлсэн улс орны сайн жишээ, бодлогын санаачилгын талаар бусдад таниулах. 28 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ 5. Ашиг сонирхлоо хамгаалахын тулд тамхи үйлдвэрлэгчдийн гаргаж тавьдаг үндэслэлд хариу өгөх мэдээлэл, арга хэрэгслийг боловсруулж, түгээх. 6. Компанийн нийгмийн хариуцлага, компанийн тогтвортой байдал болон бусад ижил төстэй нэр томъёогоор халхавч хийн тамхи үйлдвэрлэгчдийн хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагатай гэх аливаа үйл ажиллагааг хориглох талаар улс орны сайн жишээг түгээхийг хөхиүлэн дэмжих. 7. Тамхи үйлдвэрлэгчийн нөлөөллийн индекс зэрэг арга хэрэгслийг ашиглан тамхи үйлдвэрлэгчийн нөлөөллийг хянах талаар улс орон, газар нутгуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалтад хамруулах. 8. Тамхины үйлдвэрлэл, бусад холбогдох бизнесд хөрөнгө оруулах нь ДЭМБ-ын ТХСК-ийн 5.3 дугаар зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамж болон нийгмийн эрүүл мэндэд харш болохыг улс орнууд, газар нутгуудад таниулах. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. ТХСК-ийн 5.3 дугаар зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамжийн дагуу тамхины хяналтын бодлого, арга хэмжээг тамхи үйлдвэрлэгчийн нөлөөллөөс хамгаалах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэхэд ДЭМБ-аас дэмжлэг авсан улс орон, газар нутгийн тоо. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.1.3) 2. Тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагааг тандах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэхэд ДЭМБ-аас дэмжлэг авсан улс орон, газар нутгийн тоо. 29 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 Зорилт 2.3: Тамхи худалдан авах боломж, хэрэглээг бууруулахад чиглэсэн үнэ ба татварын бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх (ДЭМБ-ын ТХСК 6 дугаар зүйл) Тамхины татварыг нэмэгдүүлж, худалдан авах боломжийг хязгаарлах нь тамхины хэрэглээ, дам тамхидалтыг бууруулах асар үр дүнтэй аргуудын нэг юм. Тамхины татвар нь прогрессив (шаталсан) чанартай бөгөөд тэгш байдлыг сайжруулах нөлөөтэй, ө.х. тамхины татвар нэмсэнтэй холбоотой эерэг нөлөөлөл нь үнийн өөрчлөлтөд мэдрэг хүүхэд, өсвөр үеийнхэн болон бага ба дунд орлоготой улс орнуудад илүү хүчтэй мэдрэгддэг байна. Татвар нэмснээр мөн төсвийн орлого нэмэгдэж, үүнийг тамхины хяналтын арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн бусад хөтөлбөр (ж.нь, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох)-ийг санхүүжүүлэхэд ашиглаж болох тул засгийн газарт аль аль талаасаа ашигтай юм. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. ДЭМБ-ын ТХСК-ийн 6 дугаар зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамж болон тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн үнэ ба татварын бусад бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.1.2) 2. Дараах чиглэлээр бусад яам, үүнд сангийн яамтай хамтран ажиллах: a. бүх тамхин бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн 70-аас багагүй хувийг онцгой албан татвар эзлэхээр татварыг нэмэх, ЭНДС/ЭНБДС болон шинэ тамхин бүтээгдэхүүнийг хориглоогүй улс орон, газар нутгуудад эдгээрт дээрхийн ижил хэмжээний татвар ногдуулах; b. тамхи худалдан авах боломжийг хязгаарлах зорилгоор жил бүрийн инфляци, орлогын өсөлтийг харгалзан татварыг нэмэх буюу тохиргоо хийх; c. нэгдсэн татварын тогтолцоо буюу хамгийн энгийн, үр дүнтэй онцгой албан татварын тогтолцоог хэрэгжүүлэх. 3. Татварын бодлогыг үр ашигтай, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд татварын удирдлагын төлөвлөгөө боловсруулах, үүнд тусгай зөвшөөрөл олгох, татварын тусгай тэмдэг ашиглах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлыг тусгах. 30 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ 4. Дараах арга хэмжээг хэрэгжүүлэх: a. тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн буюу үүнтэй төстэй хяналтын ил тод тогтолцоо бүрдүүлэх; b. татвар нэмэхийг угтуулан тамхины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх буюу тамхин бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авахын эсрэг үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх, тухайлбал, татвар нэмэхийн өмнөхөн тамхин бүтээгдэхүүн хэт их хэмжээгээр үйлдвэрлэхийг хязгаарлах эсхүл шинэ татварыг бүх бэлэн бүтээгдэхүүнд ногдуулах; c. хууль бус тамхин бүтээгдэхүүнийг илрүүлэх, тамхин бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортыг хянах замаар татварын бодлогын хэрэгжилтийг сайжруулахын тулд тамхин бүтээгдэхүүний сав, баглаа, боодол дээр татварын тусгай тэмдэг заавал ашиглах; d. ул мөрийг мөшгих тогтолцоо ашиглан тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг илрүүлэх, ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг хянах. 5. Тамхины татварын орлогыг тамхины хяналтын хөтөлбөрт зарцуулах, үүнд: сургалт мэдээллийн хөтөлбөр; эрүүл мэндийг дэмжих; ХБӨ-өөс сэргийлэх, хянах; тамхинаас гарахад туслах үйлчилгээ; тамхи тариалалтыг орлох эдийн засгийн бусад үйл ажиллагаа; тамхины хяналт, судалгаа, харилцаа холбооны дэд бүтцийн санхүүжилт; эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох; засгийн газрын бусад тэргүүлэх чиглэл. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3) 6. Янжуур тамхи, тамхин бүтээгдэхүүнийг ширхэглэн буюу жижиг савлагаатайгаар (ж.нь, савандаа 20-иос цөөн ширхэгтэйгээр) зарах нь уг бүтээгдэхүүнийг хүүхэд, залуучууд худалдан авах боломжийг нэмэгдүүлдэг тул хориглох. 7. Олон улсын зорчигчдод татваргүй тамхин бүтээгдэхүүн зарах буюу импортлоход хориг эсхүл хязгаарлалт тавих. 8. Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах буюу протоколд нэгдэн орох. Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Бүх тамхин бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татвар жижиглэнгийн үнийн 70-аас багагүй хувийг эзлэж байгаа эсэх, ЭНДС/ЭНБДС болон шинэ тамхин бүтээгдэхүүнийг хориглоогүй улс орон, газар нутгуудад эдгээрт дээрхийн ижил хэмжээний татвар ногдуулдаг эсэх. 2. Холбогдох бүх яам, үүнд мөн сангийн яаманд тамхины татварын хувь хэмжээг хянах, жил тутам нэмэх бодлого байгаа эсэх. 31 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 3. Тамхины татварын орлогыг эрүүл мэндийг дэмжих, ХБӨ-өөс сэргийлэх, тамхины хяналтын арга хэмжээ хэрэгжүүлэхэд зарцуулдаг байдал. 4. Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколд нийцүүлэн ул мөрийг мөшгих тогтолцоо бүрдүүлсэн эсэх. 5. Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батласан буюу протоколд нэгдэн орсон эсэх. ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Улс орон, газар нутгуудад тамхины татварыг нэмэгдүүлэх талаар ухуулан таниулах дэмжлэг үзүүлэх, арга зүйгээр хангах. 2. Тамхины татварын болон үнийн үр дүнтэй стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, удирдан чиглүүлэх, ХШҮ хийх талаар улс орон, газар нутгуудад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, сургалтад хамруулах. 3. Тамхины татварын орлогыг тамхины хяналтын дараах хөтөлбөрт зарцуулах талаар мэргэжил арга зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх. Үүнд: сургалт мэдээллийн хөтөлбөр; эрүүл мэндийг дэмжих; ХБӨ-өөс сэргийлэх, хянах; тамхинаас гарахад туслах үйлчилгээ; тамхи тариалалтыг орлох эдийн засгийн бусад үйл ажиллагаа; тамхины хяналт, судалгаа, харилцаа холбооны дэд бүтцийн санхүүжилт; эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох; засгийн газрын бусад тэргүүлэх чиглэл. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3) 4. Тамхины татварыг тогтмол нэмэгдүүлэхийг удирдах албан тушаалтнуудад ухуулан таниулах чиглэлээр засгийн газар хоорондын бусад байгууллагатай хамтран ажиллах. 5. Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколд нийцүүлэн ул мөрийг мөшгих тогтолцоо бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх. 6. Хууль бус худалдаатай тэмцэх талаар улс орнуудын сайн туршлагыг хуваалцахад дэмжлэг үзүүлэх. 7. Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах буюу протоколд нэгдэн ороход улс орнуудад дэмжлэг үзүүлэх. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тамхины татварын болон үнийн үр дүнтэй стратеги хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа авсан улс орон, газар нутгийн тоо. 32 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ Зорилт 2.4: Хүн амыг тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс хамгаалах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх (ДЭМБ-ын ТХСК 8 дугаар зүйл) ДЭМБ-ын ТХСК-ийн 8 дугаар зүйлд заасанчлан тамхины утаанд өртөх нь өвчлөл, хөгжлийн бэрхшээл, нас баралтад хүргэдэг болохыг судалгаагаар нэгмөр тогтоосон байна. ДЭМБ-ын ТХСК-ийн энэхүү зүйлийг дэлхийн нийтэд хамгийн сайн хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь тамхины хэрэглээг хэвийн үзэгдэл биш гэсэн хандлагыг нийгэмд бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Хэдий тийм боловч улс орон, газар нутгууд тамхины утаа, шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс бүрэн хамгаалах тал дээр хүчин чармайлтаа үргэлжлүүлэх шаардлагатай байна. Учир нь, 100% тамхигүй орчин бүрдүүлээгүй цагт өртөлтөөс бүрэн хамгаалах боломжгүй гэдгийг амьдрал нэгэнт харуулж байна. Олон нийтийн гадна талбай/задгай газар, залуучууд болон өртөмтгий салбарын ажилчид (ж.нь, ресторан, худалдааны байгууллагын ажилчид) олноор цугладаг газарт болон гэрт нэн ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд дам тамхидалтад өртөхөөс хамгаалахад онцгой анхаарах шаардлагатай. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. Тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс хамгаалах дараах бодлого, арга хэмжээг ДЭМБ-ын ТХСК-ийн 8 дугаар зүйл, түүний удирдамжид нийцүүлэн боловсруулж, тогтоосон хугацаанд нь хэрэгжүүлэх (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.1.3), тамхины гуравдагч нөлөө (ө.х. аливаа гадаргуу, тоосонд шингэсэн тамхины хор, утаанд өртөх)-өөс хамгаалах. Үүнд: a. ажлын байрны дотоод орчин, нийтийн тээвэр, бусад олон нийтийн газар (эрүүл мэндийн, боловсролын, төрийн байгууллага, соёл урлагийн газар, түүхэн газар, ресторан, кафе, баар, дэлгүүр, худалдааны төв, парк, наран шарлагын газар, тоглоомын талбай)-т өртөлтөөс хамгаалах; 33 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 b. дээвэр, дээвэртэй төстэй бүтэц эсхүл нэг болон түүнээс олон хана, хаалтаар хүрээлэгдсэн олон нийтийн гадна талбай/задгай газарт өртөлтөөс хамгаалах; c. дотоод орчинд зажилдаг тамхи, бусад тамхин бүтээгдэхүүний хэрэглээг хориглох; d. өртөлтөөс хамгаалах дараах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг бизнесийн байгууллага, бусад оролцогч талуудад хуулиар ногдуулах, үүнд: зохих тэмдэг, тэмдэглэгээ, төхөөрөмж, байгууламж байршуулах, үнсний сав зэргийг хураах, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, уламжлалт болон шинэ тамхин бүтээгдэхүүн, ЭНДС/ЭНБДС-ийн хэрэглээнд саад хийх зохих арга хэмжээ хэрэгжүүлэх. 2. Тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс хамгаалах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх талаар бизнесийн байгууллага, бусад оролцогч талуудын хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлага, торгууль, шийтгэлийн арга хэмжээний талаар тэдэнд таниулан мэдээлэх. 3. Тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс хамгаалах бодлого, арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчид болон тэдгээртэй холбоотой бусад үйлдвэрлэгчдээс хараат бус иргэний нийгмийн байгууллага, бусад хамтрагч талуудыг идэвхитэй татан оролцуулах. 4. Хүүхэд, эмэгтэйчүүд, бусад эмзэг бүлгийн хүн амыг тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэх талаар олон нийтэд боловсрол олгох, эрх мэдэлжүүлэх. 5. Гэр орон, хувийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн гадна талбай/задгай газарт тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс 100% хамгаалахыг хөхиүлэн дэмжих арга хэмжээ хэрэгжүүлэх. Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс хамгаалах бодлого, арга хэмжээг ДЭМБ-ын ТХСК-ийн 8 дугаар зүйл, түүний удирдамжид нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлсэн байдал. 34 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс хамгаалах бодлого, арга хэмжээг ДЭМБ-ын ТХСК-ийн 8 дугаар зүйл, түүний удирдамжид нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэхэд улс орон, газар нутгуудад мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх. 2. Тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс хамгаалах бодлого, арга хэмжээг Эрүүл хот, Эрүүл арал зэрэг эрүүл орчин бүрдүүлэх санаачилга, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ, бусад санаачилгатай нэгтгэн уялдуулах. 3. Тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс хамгаалах бодлого, арга хэмжээний хэрэгжилтэд бүсийн хэмжээнд хяналт-шинжилгээ хийх. 4. Тохиолдлын судалгаа, амжилтын түүх, нотолгоо, бодлогын хэрэгжилтийн талаарх сүүлийн үеийн мэдээ, ХШҮ-ний үр дүнг түгээх. 5. Тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртсөнөөс шалтгаалж үүсэх хор хөнөөлийн талаар судлах, шинжлэх ухааны нотолгоог түгээх. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тамхины утаа болон шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхөөс хамгаалах бодлого, арга хэмжээг ДЭМБ-ын ТХСК-ийн 8 дугаар зүйл, түүний удирдамжид нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх талаар мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа авсан улс орон, газар нутгийн тоо. 2. Улс орон, газар нутгуудын хооронд сайн туршлага, амжилтын түүх, сургамж, сорилтын талаар мэдээлэл, туршлага солилцоход үзүүлсэн дэмжлэг. 35 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 Зорилт 2.5: Тамхины хайрцаг, сав, баглаа, боодол, шошгоны үр нөлөөтэй бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх (ДЭМБ-ын ТХСК 11 дүгээр зүйл) Тамхины сав, баглаа, боодол дээрх эрүүл мэндийн зурагт анхааруулгын хэмжээг томруулж, тамхин бүтээгдэхүүнийг стандарт савлагаатай болгох хууль тогтоомж баталсан улс орны тоо нэмэгдэж, дотоодын болон олон улсын шүүхэд тамхи үйлдвэрлэгчдийн үүсгэсэн маргаанд ялалт байгуулж байгаа зэргээс харахад тамхины хяналтын чиглэлээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байна. Улс орнууд тамхины хайрцаг, сав, баглаа, боодол, шошгоны арга хэмжээг тамхины хэрэглээ болон тамхины утаа, шинэ тамхин бүтээгдэхүүн ба ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөлтийг бууруулах үр ашигтай арга хэмжээ болгон ашиглахад анхаарч ажиллана. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. Тамхины хайрцагны эргэн тойрны гадаргуйн 75 хувиас багагүй талбайг эзлэсэн, тухайн улсын албан ёсны бүх хэлээр бичигдсэн, тод харагдахуйц, уншигдахуйц, өнгөт зураг ашигласан, тодорхой давтамжтай солигдож байх шаардлага хангасан тамхины хор хөнөөлийн талаарх эрүүл мэндийн анхааруулгыг бүх тамхины хайрцаг, сав, баглаа, боодол, шошгон дээр байршуулах бодлого, арга хэмжээг ДЭМБ-ын ТХСК-ийн 11 дүгээр зүйл, түүний удирдамжид нийцүүлэн боловсруулж, тогтоосон хугацаанд нь хэрэгжүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.1.3) 2. Тамхи үйлдвэрлэгчид тамхины хайрцаг, сав, баглаа, боодол, шошгон дээр тамхи (үүнд мөн ЭНДС/ЭНБДС, бусад шинэ тамхин бүтээгдэхүүн)-аас ялгарах хорт бодис, түүний агууламж, хор хөнөөлийг бууруулсан талаар болон хэрэглэгчийн сэтгэл татах аливаа худал, төөрөгдүүлсэн мэдээлэл байршуулахаас сэргийлэх бодлого, арга хэмжээ боловсруулах. 3. Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдаанаас сэргийлэхийн тулд тухайн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулах улс орон, газар нутгийг тамхины хайрцаг, сав, баглаа, боодол, шошгон дээр хэвлэхийг шаардах. 4. ДЭМБ-ын ТХСК-ийн 9, 10 дугаар зүйл, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдамжид нийцүүлэн тамхин бүтээгдэхүүнийг стандарт савлагаатай болгох, тамхин бүтээгдэхүүний хорт бодисын агууламж, түүнийг ил тод мэдээлэх асуудлыг зохицуулах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх. 36 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ 5. Анхааруулгыг хаана байршуулах, үүнд эрүүл мэндийн анхааруулгыг тамхин бүтээгдэхүүн болон түүний бүрэлдэхүүн хэсгүүд, ЭНДС/ЭНБДС, шинэ тамхин бүтээгдэхүүн (ХТБ г.м.), усан тамхи зэрэг төхөөрөмж дээр хэвлэх талаар шинэлэг бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх. Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тамхины хайрцаг, сав, баглаа, боодол, шошготой холбоотой бодлого, арга хэмжээг ДЭМБ-ын ТХСК-ийн 11 дүгээр зүйл, түүний удирдамжид нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлсэн байдал. ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Тамхины хайрцаг, сав, баглаа, боодол, шошготой холбоотой үр дүнтэй бодлого, арга хэмжээг ДЭМБ-ын ТХСК-ийн 11 дүгээр зүйл, түүний удирдамжид нийцүүлэн боловсруулахад улс орон, газар нутгуудад мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх. 2. Эрүүл мэндийн зурагт анхааруулга болон хайрцаг, сав, баглаа, боодол, шошгонд тавих техникийн шаардлагын жишээг бусад улс орнуудтай хуваалцахыг хөхиүлэн дэмжих. 3. Тамхины хайрцаг, сав, баглаа, боодол, шошготой холбоотой бодлого, арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх, энэхүү үйл ажиллагааг хууль зүйн маргаанаас хамгаалах талаар улс орон, газар нутгуудад мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тамхины хайрцаг, сав, баглаа, боодол, шошготой холбоотой бодлого, арга хэмжээг ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжид нийцүүлэн хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа авсан улс орон, газар нутгийн тоо. 37 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 Зорилт 2.6: Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх (ДЭМБ-ын ТХСК 13 дугаар зүйл) Хүн ам, нэн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд зэрэг өртөмтгий бүлгийн хүн амыг тамхин бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх, үргэлжлүүлэн хэрэглэхээс үр дүнтэй сэргийлэхийн тулд тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны бүх хэлбэрийг бүрэн хориглох шаардлагатай. Тамхи үйлдвэрлэгчид интернэт, нийгмийн сүлжээ, үзвэр үйлчилгээ, хил дамнасан сурталчилгааны сувгуудыг ашиглан тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны хориг сул буюу байхгүй газар нутгуудад зар сурталчилгааг эрчимтэй явуулсаар байна. Улс орнууд хуулийн цоорхойг бөглөж, хоригийн хамралтыг аль болох өргөжүүлэх, мөн борлуулалтын цэгүүдэд бүтээгдэхүүнийг дэлгэн харуулах, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй гэх үйл ажиллагаа, санхүүжилт ихтэй зар сурталчилгааны кампанит ажил зэрэг онцгой сорилтыг даван туулахад анхаарах шаардлагатай байна. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг бүрэн хориглох, ДЭМБ-ын ТХСК-ийн 13 дугаар зүйл, түүний удирдамжийг тогтоосон хугацаанд нь хэрэгжүүлэх (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.1.3), үүнд дараах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх: a. тамхины сурталчилгааны бүх хэлбэрийг, үүнд: тамхин бүтээгдэхүүний хэрэглээг шууд буюу шууд бусаар дэмжих зорилго, үр нөлөөтэй буюу үр нөлөөтэй байж болохуйц арилжааны аливаа харилцаа холбоо, зөвлөмж, арга хэмжээг хориглох; b. тамхины дэмжлэгийн шууд буюу шууд бус бүх хэлбэрийг, үүнд: үнийн хөнгөлөлт, тамхин бүтээгдэхүүнийг үнэгүй тараах, сугалаа, уралдаан, урамшууллын хөтөлбөр, бусад хэлбэрийн дэмжлэгийг хориглох; c. тамхины ивээн тэтгэх үйл ажиллагааны шууд буюу шууд бус, санхүүгийн болон бусад бүх хэлбэрийг, ивээн тэтгэгчийг нээлттэй зарладаг эсэхээс үл хамаарч хориглох. 38 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ 2. Хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудад онцгой сорилт болдог асуудлыг шийдвэрлэх дараах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх: a. борлуулалтын цэгүүдэд тамхин бүтээгдэхүүнийг дэлгэн харуулахыг хориглох; b. худалдагчтай нүүр тулж худалдан авахаас бусад хэлбэрийн борлуулалт, үүнд: автомат машин, интернэт, ижил төстэй бусад арга замаар тамхин бүтээгдэхүүн борлуулахыг хориглох; c. брэндийг өргөтгөх, брэнд хуваалцахыг хориглох; d. тамхи үйлдвэрлэгчид өөр бусад этгээдэд “нийгмийн хариуцлагын шалтгаанаар” хандив тусламж өгөхийг хориглох; e. үзвэр үйлчилгээнд тамхийг дүрслэн харуулсны төлөө ямар нэг шан харамж аваагүй болохыг батлахыг шаардах; тамхины брэндийн дүрс ашиглахыг хориглох; тамхины дүрсийг харуулсан үзвэр үйлчилгээний аливаа бүтээгдэхүүний эхэнд тамхины эсрэг зааварчилсан сурталчилгаа үзүүлэхийг шаардах; тамхины дүрс харуулсан эсэхийг харгалзан үзвэр үйлчилгээнд үнэлгээ өгдөг, түүнийг үзэх насны хязгаарлалт тогтоодог ангиллын тогтолцоог хэрэгжүүлэх; тамхи үйлдвэрлэгчдээс тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг ил мэдээлэхийг шаардах; хүүхдэд зориулсан үзвэр үйлчилгээнд тамхийг дүрслэн харуулахыг хориглох; тамхины зар сурталчилгаа бүхий кино, үзвэр үйлчилгээнд татварын хөнгөлөлт үзүүлэх, татаас өгөхийг хориглох зэргээр үзвэр үйлчилгээнд тамхийг дүрслэн харуулахыг багасгах. 3. Тамхины хил дамнасан зар сурталчилгаа, нэн ялангуяа интернэт, нийгмийн сүлжээ, видео, кино, тоглоом зэрэг дижитал орчин дахь зар сурталчилгааг хориглох бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх. 4. Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг үр дүнтэй, бүрэн хориглох бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг хангах. 5. Төрийн бүх салбарт сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулж, тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс өөр бусад этгээдэд “нийгмийн хариуцлагын шалтгаанаар” өгсөн хандив тусламжийг хүлээн авахыг хориглох. Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. ДЭМБ-ын ТХСК-ийн 13 дугаар зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамжид нийцүүлэн тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг бүрэн хориглох бодлого, арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал. . 39 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. ДЭМБ-ын ТХСК-ийн 13 дугаар зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамжид нийцүүлэн тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг бүрэн хориглох бодлого, арга хэмжээг үр дүнтэй боловсруулах, хэрэгжүүлэхэд улс орон, газар нутгуудад мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх. 2. Интернэт, нийгмийн сүлжээ, видео, кино, тоглоом зэрэг дижитал орчин дахь тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох, хянах стратеги, тохиолдлын судалгааг улс орнууд хоорондоо солилцохыг хөхиүлэн дэмжих. 3. Тамхины хил дамнасан зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагаа, нэн ялангуяа хуулийн хориг, хязгаарлалтыг тойрч гарах зорилгоор дижитал орчинд явуулах зар сурталчилгааг хориглох чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжих. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. ДЭМБ-ын ТХСК-ийн 13 дугаар зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамжид нийцүүлэн тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг бүрэн хориглох бодлого, арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа авсан улс орон, газар нутгийн тоо. 40 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ Зорилт 2.7: Тамхины хяналтын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэх Тамхины хяналтын ямар ч үр дүнтэй бодлого, арга хэмжээ байлаа гээд түүний хэрэгжилтийг хангахгүй бол үр нөлөө багатай байна. Төрөөс орон нутгийн засаг захиргаа болон бусад газруудад тамхины хяналтын бодлогын үр дүнтэй хэрэгжилтийг хангах дэмжлэг үзүүлнэ, үүнд: нөөцөөр хангах, чадавхи бэхжүүлэх, зохицуулалтын механизм байгуулах зэргээр дэмжинэ. Хуулийн хэрэгжилтийг хангах хяналт- шинжилгээний шинэлэг арга, тухайлбал олон нийтээс гомдол, мэдээлэл хүлээн авах, үүнд нийгмийн сүлжээг ашиглах боломжийг мөн эрэлхийлэх нь зүйтэй. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. Тамхины хяналтын арга хэмжээний хэрэгжилтийг хангах салбар хоорондын үр дүнтэй механизм боловсруулж, хэрэгжүүлэх, үүнд: торгууль, шийтгэл ногдуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах, хэрэгжилтийг хангах эрх бүхий этгээдийг тохоон томилох, сургах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.2) 2. Тамхины хяналтын хүний нөөцийн болон санхүүгийн төлөвлөлтөд хэрэгжилтийг хангах зардлыг тусгах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.3) 3. Тамхины хяналтын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар орон нутгийн засаг захиргаанд дэмжлэг үзүүлэх, чадавхийг нь бэхжүүлэх. 4. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах хяналт-шинжилгээний шинэлэг арга, тухайлбал олон нийтээс гомдол, мэдээлэл хүлээн авах, үүнд дижитал технологи, нийгмийн сүлжээг ашиглах боломжийг эрэлхийлэх. 5. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг ойлгуулж, дэмжлэг авахын тулд олон нийт, гол хамтрагч талуудын мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх. 6. Хууль бус худалдаа, зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагаа, тамхины хэрэглээ, борлуулалт, түгээлтийг дэмжихэд дижитал технологи ашиглах зэрэг тамхины хяналтын хил дамнасан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөрш зэргэлдээ улс орон, газар нутгуудтай хамтран ажиллах механизм бүрдүүлэх. 41 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 2 Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах бодлого, арга хэмжээ. 2. Олон салбарын түншүүдийн оролцоог хангасан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бүрдсэн эсэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.2) ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах стандарт, протокол боловсруулахад улс орон, газар нутгуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх. 2. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар туршлага солилцохыг хөхиүлэн дэмжих. 3. Тамхины хяналтын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийцлийн хяналт-шинжилгээ хийх, манлайллыг хөгжүүлэх сургалтад хамрагдах, чадавхи бэхжүүлэх нөөц боломжуудыг ашиглахад улс орон, газар нутгуудад дэмжлэг үзүүлэх. 4. Тамхины хяналтын хил дамнасан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх сүлжээ, эвсэл байгуулахад улс орон, газар нутгуудад дэмжлэг үзүүлэх. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа авсан улс орон, газар нутгийн тоо. 42 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 3 Тамхины хяналтын шинэ сорилтуудад бэлэн байдлыг хангах Зорилт 3.1: Хүчин төгөлдөр зохицуулалтын механизмыг бэхжүүлэх зэргээр ЭНДС/ЭНБДС болон шинэ тамхин бүтээгдэхүүнийг хориглох буюу зохицуулах, шаардлагатай судалгаа хийх Зорилт 3.1А: Хүчин төгөлдөр зохицуулалтын механизмыг бэхжүүлэх зэргээр ЭНДС/ЭНБДС-ийг хориглох буюу зохицуулах Шинжлэх ухааны нотолгооноос харахад ЭНДС/ЭНБДС нь эрсдэлгүй биш бөгөөд удаан хэрэглэх нь уушгины архаг бөглөрөлт өвчин, уушгины хорт хавдар, магадгүй зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Одоогийн байдлаар ЭНДС/ЭНБДС-ийг хэрэглэхтэй холбоотой туйлын эрсдэл болон түүнийг уламжлалт тамхин бүтээгдэхүүнтэй харьцуулсан харьцангуй эрсдэлийг тооцоолсон судалгаа хомс, ЭНДС/ЭНБДС-ийг хэрэглэхэд “харьцангуй аюулгүй” болохыг тогтоосон хэмжүүр алга байна.20 ЭНДС/ЭНБДС-ийг хэрэглэхтэй холбоотой учирч болзошгүй хор хөнөөлийг харгалзан ДЭМБ-ын ТХСК-ийн Оролцогч талуудын чуулганаас оролцогч талуудад хүлээсэн үүргийг нь эргэн сануулж, ДЭМБ-ын ТХСК болон үндэсний хууль тогтоомжийн дагуу ЭНДС/ ЭНБДС-ийн үйлдвэрлэл, импорт, түгээлт, сурталчилгаа, борлуулалт, хэрэглээг хязгаарлах, хориглох зэрэг зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалжээ.21 ЭНДС/ЭНБДС-ийг хориглох, зохицуулах арга хэмжээ авч хэрэгжүүлж буй улс орны тоо нэмэгдэж байна. Ингэхдээ ЭНДС/ЭНБДС-ийн хэрэглээ залуучуудын дунд өсөн нэмэгдэж, тамхинд оруулах үүд хаалга болохоос сэргийлэх, хэрэглэгчдийг эрүүл мэндэд учирч болох хор хөнөөлөөс хамгаалах зорилгоор зохицуулалтын нэгэнт тогтсон механизмыг бэхжүүлж байна. 20 Электрон никотин дамжуулах систем ба электрон никотин бус бодис дамжуулах систем (ЭНДС/ ЭНБДС). ДЭМБ-ын тайлан. ДЭМБ-ын ТХСК-ийн оролцогч талуудын 7 дугаар чуулган, 2016 оны 8 дугаар сар (FCTC/COP/7/11; https://www.who.int/fctc/cop/cop7/FCTC_COP_7_11_EN.pdf). 21 Шинэ тамхин бүтээгдэхүүн. Шийдвэр. ДЭМБ-ын ТХСК-ийн оролцогч талуудын 8 дугаар чуулган, 2018 оны 10 дугаар сар (FCTC/COP8/(22); https://www.who.int/fctc/cop/sessions/cop8/ FCTC__COP8(22).pdf) 43 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 3 1. ЭНДС/ЭНБДС-ийг яаралтай хориглох буюу зохицуулах, үүнд үйлдвэрлэл, импорт, түгээлт, сурталчилгаа, борлуулалт, хэрэглээг нь хориглох буюу хязгаарлах, энэ талаар бүсийн болон дэлхийн тамхины хяналтын байгууллагуудтай мэдээлэл солилцох. 2. ЭНДС/ЭНБДС-ийг хориглоогүй улс орон, газар нутгуудад бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс өмнө хяналтын байгууллагуудад мэдээлэхийг шаардах, ЭНДС/ЭНБДС-ийг тамхи татдаггүй хүмүүс, залуучууд болон эмзэг бүлгийн хүн ам хэрэглэхээс сэргийлэх дараах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх: a. ДЭМБ-ын ТХСК-ийн 16 дугаар зүйлд заасанчлан ЭНДС/ЭНБДС-ийг насанд хүрээгүй хүнд зарах, үнэгүй тараахыг хориглох; b. ЭНДС/ЭНБДС-ийг насанд хүрээгүй хүн биедээ авч явах, эзэмшихийг хориглох; c. ЭНДС/ЭНБДС-ийн зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох; d. ЭНДС/ЭНБДС-д ногдуулах татварын хувь хэмжээг тогтоохдоо уг бүтээгдэхүүн болон түүний дагалдах хэрэгсэл, шингэнийг насанд хүрээгүй хүн худалдан авч чадахааргүй үнэтэй байхаар тогтоох; e. нэн ялангуяа хүүхэд, залуучуудыг татах амт оруулах, амтлаг чанарыг сайжруулах аливаа орц нэмэхийг хориглох; f. бүтээгдэхүүнийг борлуулах газар, сувгийг зохицуулах; g. ЭНДС/ЭНБДС-ийн хууль бус худалдаатай тэмцэх арга хэмжээ боловсруулах; h. ЭНДС/ЭНБДС-ийг хэрэглэхээ болихыг дэмжих, энэ талаар судалгаа хийхийг дэмжих. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3) 3. ЭНДС/ЭНБДС-ийг хориглоогүй улс орон, газар нутгуудад ЭНДС/ЭНБДС-ийн хэрэглээтэй холбоотой эрүүл мэндийн хор хөнөөл, түүнээс ялгарч буй химийн бодисд өртөлтийг бууруулах дараах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх: a. ЭНДС/ЭНБДС-ийн хэрэглээтэй холбоотой эрүүл мэндийн хор хөнөөлийг бууруулах бодлого, арга хэмжээ: i. ЭНДС/ЭНБДС-ийг цэнэглэдэг шингэнд нэмдэг амт оруулагч, бусад нэмэлтийн аюулгүй байдлын шинжилгээ хийх (шинжилгээний зардлыг үйлдвэрлэгчээр төлүүлэх), хорт нөлөөтэй бодисыг хориглох; ii. ЭНДС/ЭНБДС-ийн цахилгааны болон галын аюулгүй байдлын стандартыг мөрдлөг болгох; iii. бүтээгдэхүүн (ЭНДС/ЭНБДС, цэнэглэгч шингэн зэрэг бүх дагалдах хэрэгсэл)-ийн найрлага, үүнд никотины агууламжийн талаарх мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагуудад тодорхой Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 44 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ давтамжтайгаар мэдээлэхийг шаардах, үүнд: хяналтын байгууллагаас шаардсан аливаа шинжилгээний хариу, бүтээгдэхүүний талаар цуглуулсан тоо мэдээний чанар, хэмжээ, зорилго, аргачлал, давтамж (ж.нь, хэрэглэгч болон бүтээгдэхүүний хэрэглээний талаар цуглуулсан тоо мэдээ), бүтээгдэхүүнийг борлуулсны дараа түүний үйлдлийг өөрчлөх технологийг бүтээгдэхүүнд суулгасан эсэх талаарх мэдээллийг шаардах; iv. ЭНДС/ЭНБДС болон цэнэглэгч шингэний шошгонд тавих шаардлага, үүнд никотины агууламжийн талаар мэдээлэх асуудлыг зохицуулах; v. ЭНДС/ЭНБДС-ийн гаж нөлөөг хянах, мэдээлэхийг үйлдвэрлэгчээс шаардах; vi. хууль, тогтоомжийн шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнийг зах зээлээс татах. b. ЭНДС/ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөхийг бууруулах бодлого, арга хэмжээ: i. ЭНДС/ЭНБДС-ийг дотоод орчин буюу дор хаяж тамхи татахыг хориглосон газруудад хориглох; ii. ЭНДС/ЭНБДС, түүний дагалдах хэрэгслүүд дээр эрүүл мэндийн анхааруулга байршуулах шаардлага тавих; анхааруулга дээр бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой гарч болзошгүй эрүүл мэндийн эрсдэл болон ЭНДС дэх никотины донтуулах чанарын талаар мэдээлэл оруулах; iii. никотины цочмог хордлогын эрсдэлийг дараах арга замаар бууруулах: (а) цэнэглэгч шингэн зөвхөн хэрэглэгч нээх битүүмжлэлтэй болон хүүхэд онгойлгох боломжгүй савлагаатай байх ба ЭНДС, цэнэглэгч шингэн нь шингэн гоожихоос сэргийлсэн савлагаатай байх; (б) ЭНДС, цэнэглэгч шингэн дэх никотины концентраци, нийт хэмжээнд хязгаарлалт тавих. 4. ЭНДС/ЭНБДС-ийг хориглоогүй улс орон, газар нутгуудад түүнийг эрүүл мэндэд ач тустай гэсэн батлагдаагүй дараах мэдээллийг хориглох бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх: a. ЭНДС/ЭНБДС нь тамхинаас гарахад туслах үр дүнтэй арга; b. ЭНДС/ЭНБДС нь хор хөнөөлгүй буюу ЭНДС донтуулдаггүй; c. ЭНДС/ЭНБДС-ийг бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад аюул, эрүүл мэндийн хор хөнөөл, донтуулах нөлөө бага. 5. Тамхины хяналтын арга хэмжээг ЭНДС/ЭНБДС-тэй холбоотой худалдааны болон бусад хууль ёсны ашиг сонирхлоос хамгаалах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх: 45 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 3 a. тамхины хяналтын бодлогод тамхи үйлдвэрлэгчдийн үзүүлдэг нөлөөллийн талаар ойлголтыг нэмэгдүүлэх; b. тамхи үйлдвэрлэгчидтэй харилцахдаа зөвхөн түүний үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг үр дүнтэй зохицуулахад хангалттай хэмжээнд харилцах, энэхүү харилцааны ил тод байдлыг хангах; c. тамхи үйлдвэрлэгчидтэй түншлэхээс татгалзах; d. төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэх; e. тамхи үйлдвэрлэгчдийн ирүүлж буй мэдээллийг ил тод, үнэн зөв байхыг шаардах; f. компанийн нийгмийн хариуцлага, компанийн тогтвортой байдал болон бусад ижил төстэй нэрийн дор тамхи үйлдвэрлэгчдийн хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагатай гэх аливаа үйл ажиллагааг хориглох; g. тамхи үйлдвэрлэгчдэд давуу эрх олгохгүй байх; h. төрийн өмчит тамхи үйлдвэрлэгчдэд бусад тамхи үйлдвэрлэгчдийн нэгэн адил хандах. 6. ЭНДС/ЭНБДС-ийн хэрэглээний талаар тоо мэдээ цуглуулах, залуучууд, насанд хүрэгчдийн тамхины хэрэглээний тандалтын нэг хэсэг болгох. 7. ЭНДС/ЭНБДС-ийн зах зээл дээрх хүртээмжийг хянах. 8. ЭНДС/ЭНБДС-ийг хориглоогүй улс орон, газар нутгуудад ЭНДС/ЭНБДС-ийн хэрэглээтэй холбоотой хог хаягдлыг байгаль орчинд хоргүйгээр устгах зардлыг үйлдвэрлэгч, импортлогчоос гаргуулах. Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. ЭНДС/ЭНБДС-ийг хориглох буюу зохицуулах, энэ чиглэлээр хяналтын механизмыг бэхжүүлэх бодлого, арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал. 2. ЭНДС/ЭНБДС-ийг хориглох буюу зохицуулах бодлого, арга хэмжээний үр дүнтэй хэрэгжилтийг хангах механизмын ажиллагаа. 46 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. ЭНДС/ЭНБДС-ийг хориглох буюу зохицуулах, энэ чиглэлээр хяналтын механизмыг бэхжүүлэх бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэхэд улс орон, газар нутгуудад мэргэжил аргазүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, чадавхи бэхжүүлэх. 2. ЭНДС/ЭНБДС-ийг хориглох буюу зохицуулах, энэ чиглэлээр хяналтын механизмыг бэхжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоог хөхиүлэн дэмжих. 3. ЭНДС/ЭНБДС-ийн хэрэглээ, түүнээс ялгарч буй химийн бодисд өртсөнтэй холбоотой эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл, донтуулах чанар, найрлага, нийлэг никотины нөлөөллийн талаарх шинжлэх ухааны нотолгоог бодлого боловсруулах, ухуулга нөлөөллийн үйл ажиллагаанд ашиглахад хялбар, ойлгомжтой хэлбэрээр шуурхай түгээх, хүртээмжтэй болгох. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3) 4. ЭНДС/ЭНБДС-ийн хэрэглээний талаар тоо мэдээ цуглуулах, залуучууд, насанд хүрэгчдийн тамхины хэрэглээний тандалтын нэг хэсэг болгох. 5. ЭНДС/ЭНБДС-ийн хүртээмжийг хянах, зохицуулах дэлхийн болон бүсийн бодлогын санаачилгуудын талаар мэдээллийг хүртээмжтэй болгох. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. ЭНДС/ЭНБДС-ийг хориглох буюу зохицуулах, хяналтын механизмыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа авсан улс орон, нутаг дэвсгэрийн тоо. 47 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 3 Зорилт 3.1Б: Хүчин төгөлдөр зохицуулалтын механизмыг бэхжүүлэх зэргээр шинэ тамхин бүтээгдэхүүн, тухайлбал ХТБ-ийг хориглох буюу зохицуулах Сүүлийн жилүүдэд ХТБ зэрэг шинэ тамхин бүтээгдэхүүний эрин эхэлж, эдгээр бүтээгдэхүүний талаар шинжлэх ухааны нотолгоо хомс, тэдгээрийг ангилах, зохицуулах талаар туршлага байхгүй зэрэг нь улс орнуудыг өмнө тулгарч буй томоохон сорилт болж байна. Шинэ тамхин бүтээгдэхүүнийг ДЭМБ-ын ТХСК-д нийцүүлэн бусад тамхин бүтээгдэхүүний нэгэн адил зохицуулах шаардлагатай.22 ДЭМБ-ын ТХСК-ийн оролцогч талууд ХТБ-ийг тамхин бүтээгдэхүүн мөн хэмээн санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, Конвенцийн үйлчлэлд бүрэн хамаарах ёстой хэмээн үзсэн. Түүнчлэн ДЭМБ-ын ТХСК-ийн оролцогч талуудын чуулганаас оролцогч талуудад Конвенцийн дагуу хүлээсэн үүргийг нь дахин сануулж, ДЭМБ-ын ТХСК, үндэсний хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг тогтоохыг санал болгосон, үүнд: хүний эрүүл мэндийг хамгаалах үүднээс шинэ тамхин бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, түгээлт, сурталчилгаа, борлуулалт, хэрэглээг хязгаарлах буюу хориглох.23 Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. Шинэ тамхин бүтээгдэхүүн, түүний дагалдах аливаа хэрэгслийг яаралтай хориглох буюу зохицуулах, үүнд үйлдвэрлэл, импорт, түгээлт, сурталчилгаа, борлуулалт, хэрэглээг нь хориглох буюу хязгаарлах, энэ талаар бүсийн болон дэлхийн тамхины хяналтын байгууллагуудтай мэдээлэл солилцох. 2. Шинэ тамхин бүтээгдэхүүнийг хориглоогүй улс орон, газар нутгуудад эдгээр бүтээгдэхүүний зохицуулалтад ДЭМБ-ын ТХСК, түүнийг хэрэгжүүлэх удирдамжууд болон тамхины хяналтын бусад бодлого, арга хэмжээг чанд хэрэгжүүлэх, үүнд: a. тамхины хяналтын бодлого, үндэсний хүчин чармайлтыг тамхи үйлдвэрлэгчийн нөлөөллөөс хамгаалах тухай энэхүү Бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний Зорилт 2.2-ын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ; b. энэхүү Бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний Зорилт 2.3-ын хүрээнд хэрэгжүүлэх татварын болон үнийн арга хэмжээ; 22 Халаадаг тамхин бүтээгдэхүүн (ХТБ), мэдээллийн хуудас. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2018 оны 5 дугаар сар (https://apps.who.int/iris/bitstream/handle/10665/272875/WHO-NMH- PND-17.6-eng.pdf). 23 Зүүлт тайлбар 21-ийг харна уу 48 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ c. энэхүү Бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний Зорилт 2.4-ийн хүрээнд хэрэгжүүлэх тамхины утаанаас хамгаалах арга хэмжээ; d. энэхүү Бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний Зорилт 2.5-ын хүрээнд тамхины хайрцаг, сав, баглаа, боодол, шошгололттой холбоотой хэрэгжүүлэх арга хэмжээ; e. энэхүү Бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний Зорилт 2.6-ын хүрээнд тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг бүрэн хориглох арга хэмжээ; f. энэхүү Бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний Зорилт 2.7-ын хүрээнд тамхины хяналтын бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг хангах салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээ; g. дараах арга хэмжээг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах: (i) бүтээгдэхүүнийг аюулгүй, эрүүл мэндэд хор хөнөөлгүй, тамхины хор хөнөөлийг бууруулах үйлчилгээтэй мэтээр таниулахыг хориглох; (ii) амт оруулагч ашиглахыг хориглох; (iii) шинэ тамхин бүтээгдэхүүнийг залуучууд, тамхи татдаггүй хүмүүс, өртөмтгий бүлгийн хүмүүс хэрэглэж эхлэхээс сэргийлэх, үүнд ДЭМБ-ын ТХСК-ийн 16 дугаар зүйлд заасанчлан уг бүтээгдэхүүнийг худалдан авахыг зөвшөөрөх насны доод хязгаарыг нэмэгдүүлэх. 3. Шинэ тамхин бүтээгдэхүүнийг хориглоогүй улс орон, газар нутгуудад эдгээр бүтээгдэхүүний борлуулалтын мэдээ, бүтээгдэхүүний доголдолтой холбоотой гаж нөлөө, бүтээгдэхүүн (болон түүний дагалдах хэрэгсэл)-ийн найрлагын талаар төрийн эрх бүхий байгууллагад тодорхой давтамжтайгаар мэдээлэх, хяналтын эрх бүхий байгууллагаас шаардсан шинжилгээний хариуг ирүүлэхийг шаардах. Түүнчлэн бүтээгдэхүүний талаар цуглуулсан тоо мэдээний чанар, хэмжээ, зорилго, аргачлал, давтамж (ж.нь, хэрэглэгч болон бүтээгдэхүүний хэрэглээний талаар цуглуулсан тоо мэдээ), бүтээгдэхүүнийг борлуулсны дараа түүний үйлдлийг өөрчлөх технологийг бүтээгдэхүүнд суулгасан эсэх талаарх мэдээллийг шаардах. 4. Шинэ тамхин бүтээгдэхүүнийг хориглоогүй улс орон, газар нутгуудад хэрэглэгчдийг хамгаалах бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх, үүнд цахилгааны болон галын аюулгүй байдлын стандартыг мөрдлөг болгох, бүтээгдэхүүн болон түүний дагалдах хэрэгслийн аюулгүй байдлыг нягт шалгахыг шаардах. 5. Шинэ тамхин бүтээгдэхүүний хэрэглээний талаар тоо мэдээ цуглуулах, залуучууд, насанд хүрэгчдийн тамхины хэрэглээний тандалтын нэг хэсэг болгох. 6. Шинэ тамхин бүтээгдэхүүний зах зээл дээрх олдоц, хүртээмжид хяналт- шинжилгээ хийх. 49 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 3 7. Шинэ тамхин бүтээгдэхүүнийг хориглоогүй улс орон, газар нутгуудад эдгээр бүтээгдэхүүн, дагалдах төхөөрөмж, хэрэгслийн хог хаягдлыг байгаль орчинд хоргүйгээр устгах зардлыг үйлдвэрлэгч, импортлогчоос гаргуулах. Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. ХТБ зэрэг шинэ тамхин бүтээгдэхүүнийг хориглох буюу зохицуулах, энэ чиглэлээр хяналтын механизмыг бэхжүүлэх хууль зүйн, захиргааны болон бусад арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал. ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Шинэ тамхин бүтээгдэхүүн болон дагалдах төхөөрөмж, хэрэгслийг хориглох буюу зохицуулах, энэ чиглэлээр хяналтын механизмыг бэхжүүлэх бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэхэд улс орон, газар нутгуудад мэргэжил аргазүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, чадавхи бэхжүүлэх. 2. Шинэ тамхин бүтээгдэхүүнийг хориглох буюу зохицуулах, энэ чиглэлээр хяналтын механизмыг бэхжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоог хөхиүлэн дэмжих. 3. Шинэ тамхин бүтээгдэхүүний хэрэглээ, түүнээс ялгарч буй химийн бодисд өртсөнтэй холбоотой эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл, донтуулах чанар, найрлага, нийлэг никотины нөлөөллийн талаарх шинжлэх ухааны нотолгоог бодлого боловсруулах, ухуулга нөлөөллийн үйл ажиллагаанд ашиглахад хялбар, ойлгомжтой хэлбэрээр шуурхай түгээх, хүртээмжтэй болгох. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3) 4. Шинэ тамхин бүтээгдэхүүний хэрэглээний талаар тоо мэдээ цуглуулах, залуучууд, насанд хүрэгчдийн тамхины хэрэглээний тандалтын нэг хэсэг болгох. 5. Шинэ тамхин бүтээгдэхүүний хүртээмжийг хянах, зохицуулах дэлхийн болон бүсийн бодлогын санаачилгуудын талаар мэдээллийг хүртээмжтэй болгох. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Шинэ тамхин бүтээгдэхүүнийг хориглох буюу зохицуулах, хяналтын механизмыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа авсан улс орон, нутаг дэвсгэрийн тоо. 50 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ Зорилт 3.2: Тамхины хяналтын шинэ сорилтуудыг даван туулах шинэлэг арга зам боловсруулах Тамхи үйлдвэрлэгчид интернэт, дижитал мэдээлэл, мобайл технологи, хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслийг ашиглан шинэ тамхин бүтээгдэхүүн, ЭНДС/ЭНБДС үйлдвэрлэж, хамралтаа нэмэгдүүлж, даяаршсан дэлхийн зах зээл дээр арилжааны үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Энэ нь төрийн өмнө зохицуулалтын шинэ сорилтуудыг бий болгоод байна. Тамхи үйлдвэрлэгчдийн стратегийг үр дүнтэй сөрөн зогсохын тулд улс орнууд шинжлэх ухаан, технологи, мэдээллийн ололтыг ашиглан, тамхины хэрэглээ, никотины донтолтыг тасралтгүй бууруулах шинэлэг арга зам эрэлхийлэх шаардлагатай болж байна. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. Тамхины хяналтыг бэхжүүлэхэд инноваци, технологийн ололтыг ашиглах (ДС2025-ийн стратегийн зорилт 1.2): a. ДЭМБ-ын ТХСК-ийн 14 дүгээр зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамжийн дагуу тамхинаас гарахад туслах, никотины донтолтыг эмчлэх; b. тамхины хяналтын арга хэмжээний хэрэгжилтийг хангахыг хөхиүлэн дэмжих; c. хяналт-шинжилгээ, тандалтын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.5); d. тамхины хяналт, никотины донтолтын судалгаа хийх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.3) 2. Салбар хоорондын түншлэлийг хөгжүүлэх замаар шинэ технологи, дижитал хэвлэл мэдээлэл зэрэг инновацийг дэмжих, тамхины хяналтын ухуулга нөлөөллийн зорилтот бүлгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мессежийг эергээр бататгах. 3. Цаашдын сорилт, боломжийг тодорхойлох, тамхи үйлдвэрлэгчийн зан үйл, зар сурталчилгааны шинэ стратегийг ойлгохын тулд инноваци, технологи, тооны шинжлэх ухааныг ашиглах. 51 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 3 4. Тамхины хэрэглээ, борлуулалт, үйлдвэрлэл, импорт, түгээлт, ханган нийлүүлэлт, сурталчилгаа болон никотины хамааралд цэг тавих бодлогын шинэлэг хувилбар, арга замыг боловсруулах. Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тамхины хяналт болон ЭНДС/ЭНБДС-тэй холбоотой сорилтуудыг даван туулахад инновацийг ашигласан байдал. . ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Тамхины хяналт болон ЭНДС/ЭНБДС-тэй холбоотой сорилтуудыг даван туулах шинэ, үр дүнтэй байж болохуйц арга замыг эрэлхийлэх. 2. Тамхины хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд инновацийг тусгах чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх. 3. Үр дүнтэй байж болохуйц инновацийг үнэлэх, дэмжих, эрчимжүүлэхэд улс орон, газар нутгуудад туслалцаа үзүүлэх. 4. Улс орон, газар нутгуудын хооронд шинэлэг арга зам, сайн туршлага солилцохыг хөхиүлэн дэмжих. 5. Инновацитай холбоотой салбаруудтай хамтран ажиллах боломж бүрдүүлэх. 6. Цаашдын сорилт, боломжийг тодорхойлох, тамхи үйлдвэрлэгчийн зан үйл, зар сурталчилгааны шинэ стратегийн талаарх мэдээллийг хамтрагч талуудад хүргэхийн тулд шинэ технологи, тооны шинжлэх ухааныг ашиглах. 7. Тамхины хэрэглээ, борлуулалт, үйлдвэрлэл, импорт, түгээлт, ханган нийлүүлэлт, сурталчилгаа болон никотины хамааралд цэг тавих бодлогын шинэлэг хувилбар, арга замыг дэмжих. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Цаашдын сорилт, боломжийг тодорхойлох, тамхины хяналт болон ЭНДС/ ЭНБДС-тэй холбоотой сорилтыг даван туулахад инновацийг ашиглах боломжийг тандах чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа авсан улс орон, нутаг дэвсгэрийн тоо. 52 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 4 Тамхины хяналтыг төрийн бүх салбар, бүх нийтийн үйл хэрэг болгох Зорилт 4.1: Тамхины хяналтад эрүүл мэндийн болон бусад салбарыг татан оролцуулж, төрийн бүх салбарын үйл хэрэг болгох Тамхины үр дүнтэй хяналтад олон салбарын оролцоо, хүчтэй түншлэл, хамтын ажиллагаа амин чухал юм. Үндэсний түвшинд эрүүл мэндийн салбар бусад яамтай хамтран тамхины хяналтын цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай. Зарим улсад тамхины хяналтад олон салбарын оролцоог хангах механизм нэгэнт бүрдээд байна. Энэхүү туршлагыг өөрийн онцлогт нийцүүлэн, улс орон, нутаг дэвсгэрүүдэд нутагшуулахыг хөхиүлэн дэмжиж байна. Түүнчлэн бүсийн болон дэлхийн түвшинд үр дүнтэй хамтын ажиллагаа шаардлагатай. Тамхины хяналтыг амжилттай хэрэгжүүлэхэд бүтээлч түншлэл хөгжүүлэх механизм чухал юм. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. Тамхины хяналтын бодлогын уялдааг хангах зорилгоор төрийн холбогдох байгууллага (ж.нь, сангийн яам, эрүүл мэндийн эдийн засагчид, хүний эрхийн байгууллага, гаалийн байгууллага, харилцаа холбооны шинжээчид, хууль зүйн яам, хуулийн хэрэгжилтийг хангах байгууллага, боловсролын яам, нийгмийн хамгааллын байгууллага, байгаль орчны байгууллага)-ын хооронд үндэсний зохицуулалтын үр дүнтэй механизм бүрдүүлэх, тамхины хяналтын бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.1.4 ба 3.2.2) 2. Тамхины хяналтад хөрөнгө оруулах үндэслэл боловсруулахад бусад салбараас зөвлөгөө, дэмжлэг авах, тэдгээрийг бодлого боловсруулах, харилцаа холбоо, ухуулга нөлөөллийн үйл ажиллагаанд татан оролцуулах. 3. Тамхины хэрэглээ, дам тамхидалт, шинэ тамхин бүтээгдэхүүн болон ЭНДС/ ЭНБДС-ээс ялгарч буй химийн бодисд өртөлтийн эрүүл мэнд, эдийн засаг, нийгэм болон байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн талаар ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор стратегийн харилцаа холбооны кампанит ажил зохион байгуулах талаар үндэсний болон орон нутгийн засаг захиргаанд дэмжлэг үзүүлэх. 53 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 4 4. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох, ХБӨ-өөс сэргийлэх, хянах зэрэг эрүүл мэндийн хөтөлбөрүүдтэй тамхины хяналтын бодлогыг уялдуулах. 5. Эрүүл мэндийн болон эрүүл мэндийн бус салбарууд (нэн түрүүнд худалдаа, хөрөнгө оруулалт, гадаад харилцааны яамдууд)-ын хамтын ажиллагаа, зохицуулалтыг нэн ялангуяа олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн хүрээнд бэхжүүлэх, хөгжүүлэх. 6. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр болон олон улсын шүүхийн холбогдох шийдвэрийн хүрээнд нийгмийн эрүүл мэнд, үүнд тамхины хяналтын арга хэмжээг хамгаалах чиглэлээр чадавхи бэхжүүлэх. Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тамхины хяналтын салбар хоорондын үр дүнтэй үндэсний зохицуулалтын механизм бүрдсэн эсэх. (ДС2025-ийн стратегийн зорилт 3.2) ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Тамхины хяналтыг дэмжих салбар хоорондын зохицуулалтыг улс орон, газар нутгуудад дэмжих. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.2). 2. Тамхины хяналтад хөрөнгө оруулах үндэслэл боловсруулах, түүнийг төрийн бусад салбар, хамтрагч талуудад чиглэсэн ухуулга нөлөөллийн үйл ажиллагаанд ашиглах боломжуудыг тодорхойлоход улс орон, газар нутгуудад дэмжлэг үзүүлэх. 3. Улс орон, газар нутгуудын хооронд тамхины хяналтын бодлого хэрэгжүүлэх сайн туршлага, сургамжийн талаар мэдээлэл солилцохыг хөхиүлэн дэмжих. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тамхины хяналтын салбар хоорондын зохицуулалтын чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа авсан улс орон, газар нутгийн тоо. 54 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ Зорилт 4.2: Тамхины хяналтад орон нутгийн засаг захиргааг татан оролцуулах Тамхины хяналтын хууль тогтоомжийг үндэсний түвшинд баталдаг хэдий ч тэдгээрийг хэрэгжүүлэх нь орон нутгийн засаг захиргааны чиг үүрэгт хамаардаг тул үндэсний хууль тогтоомжийг орон нутгийн бодлого болгон хөрвүүлэх шаардлага тулгардаг. Орон нутгийн засаг захиргаа нь хэрэгжилтийн орчинтой илүү танил байх ба тамхины хяналтын хөтөлбөр, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх байгууллага, нөөцөөр хангагдсан байна. Иймд тамхины хяналтын бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн засаг захиргаанд дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. Орон нутгийн түвшинд ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудыг хэрэгжүүлэх тамхины хяналтын бодлого, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. 2. Тамхины хяналтыг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө болон орон нутгийн хөтөлбөр, нэн ялангуяа Эрүүл хот, Эрүүл арал зэрэг эрүүл орчин бүрдүүлэх санаачилга, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ, бусад санаачилгатай нэгтгэн уялдуулах. 3. ДЭМБ-ын ТХСК-ийн 5.3 дугаар зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамжид нийцүүлэн тамхины хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн эрх баригчид, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх. 4. Тамхины хяналтын арга хэмжээний хэрэгжилтийг хянах механизм бүрдүүлэх чиглэлээр орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах. 5. Тамхины хяналтыг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд амжилттай тусгаж, үр дүнтэй хэрэгжүүлсэн орон нутгийн засаг захиргааны амжилтын түүх, туршлагыг бусадтай хуваалцах, тэдний амжилтыг урамшуулан шагнах. 6. Хот болон олон нийтэд суурилсан тамхины хяналтын арга хэмжээ хэрэгжүүлэх хүний болон санхүүгийн нөөц дайчлахад орон нутгийн засаг захиргаанд дэмжлэг үзүүлэх. 55 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 4 Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудыг хэрэгжүүлэх тамхины хяналтын бодлого, арга хэмжээг орон нутгийн засаг захиргаа боловсруулж, хэрэгжүүлсэн байдал. 2. Тамхины хяналтыг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрт тусгасан байдал. ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Эрүүл хот, Эрүүл арал зэрэг эрүүл орчин бүрдүүлэх санаачилга, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ, бусад санаачилгад дэмжлэг үзүүлэхдээ тамхины хяналтын асуудлыг онцлон анхаарах. 2. Тамхины хяналтын чиглэлээр орон нутгийн чадавхи бэхжүүлэх боломж бүрдүүлэх. 3. Орон нутгийн засаг захиргаа харилцан бие биенээсээ суралцах боломж бүрдүүлэх. 4. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудыг хэрэгжүүлэх тамхины хяналтын бодлого, арга хэмжээг хотын хөгжлийн төлөвлөгөөнд амжилттай тусгаж, хэрэгжүүлсэн хот, бусад хамт олны амжилтын түүх, туршлагыг түгээх. 5. Бусад улс орон, газар нутгуудын тамхигүй хот, тамхигүй хамт олны сүлжээ болон бусад ижил төстэй сүлжээ, эвсэлд нэгдэхийг хөхиүлэн дэмжих. 6. Хот болон хамт олонд суурилсан тамхины хяналтын арга хэмжээ хэрэгжүүлэх хүний ба санхүүгийн нөөц дайчлах улс орон, газар нутгуудын хүчин чармайлтыг дэмжих. 7. Орон нутгийн амжилтын түүхийг бүсийн болон дэлхийн түвшинд түгээх, таниулах. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тамхины хяналтыг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрт тусгах талаар мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа авсан улс орон, газар нутгийн тоо. 56 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ Зорилт 4.3: Тамхины хяналтыг хөхиүлэн дэмжихэд иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, эрүүл мэндийн болон бусад мэргэжилтнүүд, олон нийтийн бүлгүүдийг татан оролцуулж, эрх мэдэлжүүлэх Тамхины хяналтын зорилтыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн оролцоо амин чухал болохыг ДЭМБ-ын ТХСК-д хүлээн зөвшөөрсөн байна. Төрийн байгууллагууд тамхины хяналтын бодлого, ухуулга нөлөөллийн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, олон нийтийг дайчлахын тулд тамхи үйлдвэрлэгчдээс хараат бус иргэний нийгмийн болон хувийн салбарын төлөөлөлтэй хамтран ажиллах шаардлагатай. Улс орнууд олон нийт, багш, эрх зүйч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн багуудыг тамхины хяналтыг дэмжихэд татан оролцуулах ёстой. Улс орон, газар нутгууд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын хувилбар 1. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжууд болон тамхины хяналтын бусад арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөллийг хянахын тулд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, судалгаа хийх, харилцаа холбоог хөгжүүлэхэд иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, эрүүл мэндийн болон бусад мэргэжилтнүүд, олон нийтийн бүлгүүдийг өргөнөөр татан оролцуулах.(ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.1 ба 2.2.3) 2. Тахины хяналтад шаардлагатай нөөцийг дайчлахад иргэний нийгмийн оролцоог дэмжих. 3. Эрүүл мэндийн ажилтан, багш, эрх зүйч, нийгмийн ажилтан, төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрт тамхины хяналтын асуудлыг тусгах, цагийг нь нэмэгдүүлэх. 4. ДЭМБ-ын ТХСК-ийн 14 дүгээр зүйл, түүнийг хэрэгжүүлэх удирдамжид нийцүүлэн тамхины хяналт болон тамхинаас гарах тусламж үйлчилгээний асуудлыг эрүүл мэндийн ажилтнуудын сургалтын хөтөлбөр, тасралтгүй сургалтын шаардлага болон чадавхи бэхжүүлэх бусад арга хэмжээнд тусгах. 5. Тамхины хяналтыг дэмжих чиглэлээр тамхи үйлдвэрлэгчдээс хараат бус хувийн салбарын төлөөлөлтэй хамтран ажиллах. 6. Тамхины хяналтын салбар хоорондын үндэсний зохицуулах механизмын бүрэлдэхүүнд иргэний нийгмийн төлөөллийг оруулах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 3.2.2) 57 3. СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ - СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ 4 Улс орон, газар нутгуудын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Тамхины хяналтын үндэсний бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд болон салбар хоорондын үндэсний зохицуулах механизмын бүрэлдэхүүнд иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, эрүүл мэндийн болон бусад мэргэжилтнүүд, олон нийтийн бүлгүүдийг оролцуулсан байдал. (ДС2025-ийн стратегийн зорилт 2.2) ДЭМБ-аас хэрэгжүүлэх арга хэмжээ 1. Улс орон, газар нутгуудад иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, эрүүл мэндийн болон бусад мэргэжилтнүүд, олон нийтийн бүлгүүдтэй хамтран ажиллах, сайн туршлагаа хуваалцах талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, удирдамж, аргачлал, зөвлөмжөөр хангах. 2. Өөр өөр улс орон, газар нутгуудын иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, бусад бүлгүүд хоорондоо харилцах, хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжих. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 2.2.2) 3. Тамхины хяналтын болон бусад холбогдох арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, бусад бүлгүүдийг татан оролцуулах. 4. Иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, бусад бүлгүүдийг тамхины хяналтын үйл ажиллагаанд татан оролцуулах чиглэлээр улс орон, газар нутгуудад дэмжлэг үзүүлэхэд ДЭМБ-ын хамтран ажиллах төв, ДЭМБ-ын ТХСК-ийн мэдлэгийн төвүүдтэй нягт хамтран ажиллах. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.2.2) 5. Тамхины хяналтын асуудлыг эрүүл мэндийн ажилтнуудын сургалтын хөтөлбөр, тасралтгүй сургалтын шаардлага болон чадавхи бэхжүүлэх бусад арга хэмжээнд тусгахад дэмжлэг үзүүлэх. ДЭМБ-ын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 1. Өмнөд-Өмнөдийн болон 3 талт хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг тамхины хяналтын хамтын санаачилгад иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, эрүүл мэндийн болон бусад мэргэжилтнүүд, олон нийтийн бүлгүүдийг оролцуулдаг улс орон, газар нутгийн тоо. (ДС2025-ийн өвөрмөц зорилт 1.2.1) 2. Тамхины хяналтын болон бусад холбогдох арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, бусад бүлгүүдийг оролцуулсан байдал. 58 НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2020-2030) ЭРҮҮЛ, ТАМХИГҮЙ БҮСИЙН ТӨЛӨӨ БҮСИЙН ҮЙЛ А ЖИЛЛАГА АНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРХЭН ХЭРЭГ ЖҮ ҮЛЭХ, ДЭМЖ ЛЭГ ҮЗҮ ҮЛЭХ, ҮНЭЛЭХ ТА ЛА АР 4. ДЭМБ тамхины хяналтын бодлого, арга хэмжээ, үүнд ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжуудыг эрчимтэй хэрэгжүүлэх чиглэлээр улс орон, газар нутаг, бусад түншүүдтэй хамтран ажиллана. Тамхины хяналт нь ТХЗ, ХБӨ-тэй тэмцэх бүсийн болон дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь мөн. ДЭМБ-ын ТХСК, түүний удирдамжууд болон үндэсний, бүсийн, дэлхийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд ДЭМБ НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллага, бүсийн засгийн газар хоорондын байгууллагуудтай хамтран гүйцэтгэж буй ажлын үндсэн хэсэг нь тамхины хяналт юм. НДББ-ийн тамхины хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөө (2020–2030)-ний хэрэгжилтэд тодорхой давтамжтай хяналт-шинжилгээ хийнэ. Ахиц дэвшлийн дунд хугацааны болон төгсгөлийн үнэлгээг харгалзан 2025 болон 2030 онд хийж, үр дүнг нь мөн ондоо НДББ-ийн хорооны хуралд тайлагнахаар төлөвлөж байна. 59 НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР Тамхины хяналтыг эрчимжүүлэх дэлхийн стратеги: ДЭМБ-ын ТХСК-ийг хэрэгжүүлэх замаар тогтвортой хөгжлийг урагшлуулах (2019–2025) (ДС2025) Конвенцийн хэрэгжилтийг бэхжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлох зорилгоор ДЭМБ-ын ТХСК-ийн оролцогч талуудын 8 дугаар чуулганаар баталсан стратеги (Шийдвэр FCTC/COP8(16) ба баримт бичиг FCTC/COP8/11-ийн 1 дүгээр хавсралт). Үндэсний сайн дурын тойм үнэлгээ 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн орнууд ТХЗ-ыг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшил, амжилт, сургамжаа нарийвчлан судлах үйл явц Халаадаг тамхин бүтээгдэхүүн (ХТБ) Цахилгаан төхөөрөмжийн тусламжтай тамхийг шатаахгүйгээр халааж, никотин болон бусад химийн бодис агуулсан дусал (аэрозол) үүсгэж, түүнийг нь хэрэглэгч амьсгалахад зориулсан тамхин бүтээгдэхүүн. ХТБ нь никотин болон бусад нэмэлт бодис агуулдаг ба ихэнхдээ амт оруулсан байдаг. ХТБ нь уламжлалт тамхи татах зан үйлийг дуурайсан байхаар бүтээгдсэн бөгөөд зарим тохиолдолд янжуур шиг харагдах хэрэгсэлд халаадаг тамхийг хийдэг байна. Шинэ тамхин бүтээгдэхүүн Навчин тамхийг түүхий эд болгон ашиглаж үйлдвэрлэсэн, татаж, хүлхэж, зажилаж, үнэрлэж, амьсгалж хэрэглэхэд зориулагдсан, хэрэглэгчдэд борлуулах буюу үнэгүй тараах зорилгоор бүтээгдсэн, эмчилгээний бус зориулалтаар никотиныг биед оруулах технологи, бусад арга хэрэглэсэн бүтээгдэхүүн. Үүнд халаадаг тамхин бүтээгдэхүүн хамаарна. Электрон никотин бус бодис дамжуулах систем (ЭНБДС) Уусгагч (ж.нь, глицерин агуулсан буюу агуулаагүй пропилен гликоль) болон ихэнх тохиолдолд амт оруулагч агуулсан, харин никотин агуулаагүй шингэн матрицыг цахилгаан утсаар халаадаг олон төрлийн бүтээгдэхүүний ерөнхий нэршил. Шингэн матрицыг халаасны дүнд үүссэн дусал (аэрозол)-ыг хэрэглэгч амьсгалж хэрэглэнэ. ЭНБДС-д электрон тамхи, вейп хамаарна. Электрон никотин дамжуулах систем (ЭНДС) Никотин, уусгагч (ж.нь, глицерин агуулсан буюу агуулаагүй пропилен гликоль) болон ихэнх тохиолдолд амт оруулагч агуулсан шингэн матрицыг цахилгаан утсаар халаадаг олон төрлийн бүтээгдэхүүний ерөнхий нэршил. Шингэн матрицыг халаасны дүнд төв мэдрэлийн тогтолцоог сэдээх, донтуулах үйлчилгээтэй никотин агуулсан дусал (аэрозол) үүсч, түүнийг нь хэрэглэгч амьсгалж хэрэглэнэ. ЭНДС-д электрон тамхи, вейп хамаарна.

978 92 9061 912 3ISBN-13 WHO Western Pacific Region PUBLICATION

Основные сведения
Тип документа Publications
Дата принятия
Источник Всемирная организация здравоохранения